Чинадаас хун цагаан морьтон
газар дайвалзуулж айсуй
Хул шар хүүхэн мөлхөж сөгдөн угтав
Цан хүйтэн дээлээ зочин тайлж
Чимээгүй ноёрхол дунд гүнцэг барихаар тухлав
Өвч хуяг дуулгаар нь гунигт бүсгүй гоёод
Өдөн цагаан хөнжлөөр гэр юугаа чимээд
Хурц оддын дунд хайрын үлгэр шивнэсээр
Хүлэгт баатартай гүн нойронд автав
Найрсаг нар нэгэн өглөө ханзарсан
хөнжлийн завсраар шагайхад
Нялх яргуй өндийж тэд тийш явсан гээд
Тэнгэр өөд биш доошоо заалаа
Тэдний үр би билээ хэмээн инээмсэглэлээ
2010-12