1

PARACHUTE
Бороо өвөл пальтогоо өмсөөд
Болор дуслууд нь үл харагддаг
Эргэлдэн бүжиж баахан ядраад
Эцэж, жаахан амрахаар буудаг.
 
Хүний газар бороо уйдаад
Хүслэнт тэнгэртээ удалгүй гардаг.
Хүн хэдий цас шиг
Бороо байснаа санадаггүй ч
Хүлээн догдолж яардаггүй ч
Нэг л өдөр пальтогоо үлдээгээд
Нисэн одож гэртээ харьдаг.
 
Бороог хүмүүс цас гэсээр
Бороо заримдаа өөртөө эргэлздэг
Бороо үнэндээ цас биш ч
Пальто нь л түүнийг цас болгодгийг
Пальтотой бороо олж хардаггүй...
Бодолдоо төөрөлдсөөр...

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)