xvv
өндөр, нам хананууд
өөрийг минь тойрон байдаг
би өөрөө мужаан
бишгүй олныг босгоно
тойронд байгаа бусад ч
тоймгүйг захиалж бариулна
хар чулуун өндөр хэрэм
хаалт болохооргүй цаасан хана
зузаан нимгэн олон хана
зурж сийлж олныг л босгожээ
өрүүлж, угсруулж өчнөөнийг босгуулжээ
энд нэг хэрэм
тэнд нэг хана
нураахыг хүсдэг ч чадахгүй нь ч
нураалгахыг хүсэхгүй ч ганхах нь ч
ган төмөр хатуу нь ч
гавих юмгүй сараалж ч байна
ганцхан том хэрэм босгоод
гаднаас ч дотроос ч түгшээхгүй
гав ганцаараа суумаар
элдэв олныг босголгүй
эвдрэшгүй ганцыг л босгочихмоор
харагдахгүй сонсогдохгүй мэдрэгдэхгүй
хаа холуур тойруулаад
өндөр гээчийн чулуун
өргөс жадаар оройлсон
цайз нэгийг босгочихоод
цайвар хар гэж ялгалгүй
гав ганцаар л баймаар ч юм шиг
ганцхан чамайг оруулчихаад
гагнаж түгжиж орхимоор ч юм шиг
хана барьдаг ч баг зүүхгүй
хаанаас ч хайж ололтой билээ
...

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Энэ тэр үеийн л сэтгэгдэл гэх юм уу даа.. Хүн бүрт адилгүй байх л даа.. Сэтгэгдэл бичсэнд баярлалаа...
xvv хэзээ бичсэн: 2009-04-15 18:18 | |
би гадаа байна уу? аль эсвэл дотор уу? хаана байгаагаа хэрхэн би мэдэх вэ? дотроос минь хүч түрэн гарах гээд буй гэгээрлээ би хэрхэн олох хаана хэрэм бариад түүндээ би нуугдвал энэ гэгээрэл юм уу? аль эсвэл түүнийг нураавал гэгээрэл болох уу? үнэн зам аль нь вэ? хүүд хэлээд өгөөч гагцхүү амьдралаас ангижрах нь сэтгэлд илүү амар байх
Эх орон, Газар шороо хэзээ бичсэн: 2009-04-15 15:00 | |



:-)