xvv
мөсөн хүн
мөнхөд хүйтэн
мөлийсөн тунгалаг
хайрах нь хүйтэн
хахир жихүүн
хөдлөшгүй цэвдэг
хүйтэн баримал
би мөсөн хүн
хайлахгүй биз
хагарч магадгүй
хэзээ ч ойлгохгүй
мөсөн тархи
царцмал зүрх
гэсээд хөлдөх бүртээ
тэсгим хөлдөнө, улам л
хагалуулаад коктейлэнд
хайлаад наранд
гэсвэл урсчихна
хайлмагтвал халтартчихна
хүйтэндээ л байх уу
хөвөх үү, жүнзэнд
...

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)