Буурал морины маань мундаан дээрээ хө
Булигаар юу гөлөм нь шаржигнаад байна даа хө
Буурал аав ээжийн минь захиж хэлсэн үг
Бодол юу санаанаас минь гарахгүй л байна даа хө
Саарал морины маань мундаан дээрээ хө
Саньхюу гөлөм нь саржигнаад байна даа хө
Сайхан аав ээжийн минь захиж хэлсэн үг
Санаа юу сэтгэлээс минь гарахгүй л байна даа хө
Хар морины маань мундаан дээрээ хө
Хазаар юу гөлөм нь харжигнаад байна даа хө
Хайртай л аав ээжийн минь захиж хэлсэн үг
Харин чиг санаанаас минь гарахгүй л байна даа хө

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Т
Гоё байсан
Амирлан (зочин) хэзээ бичсэн:
2025-01-29 12:30 | |
Бүүжидмаа шиг эртнийсайхан дуунуудыг сэргээн амидруулахыг хүсье
Баярсайхан (зочин) хэзээ бичсэн:
2021-02-19 11:03 | |