xvv
Yг. Г. Лхагва
Ая. X. Сэргэлэн

Цэлмэг тэнгэрийн хаяа
Газарт нийлэх тэртээд
Захгүй шаргал талын
Нарийн зөргөөр хөлхөөд

Сэрүүн сайхан хангайдаа
Сэтгэл сэргэж явсан
Сэргэлэн бага насаа
Дуулж явна би

Хонин сүрэг налайх
Уудам талын бэлчээрт
Хоолой шалгах дууны
Уяхан зөөлөн айзамд

Хотлоор цэнгэх баярын
Учрал бүрдэх дуулианд
Хонгор бага насаа
Дуулж явнаа би

Хурдан морины нуруунаа
Гийнгоо аялан хурдлаад
Хуйвтай шилбүүр унаад
Хурга ишгээ хариулаад

Цэнгэг голын уснаа
Өдөржин шумбаж тоглосон
Цэнгээнт бага насаа
Дуулж явнаа би
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)