Үг: Ж.Шагдар
Ая: Х.Сэргэлэн
Аргалын удамт хонин сүрэг маань
Алагланхан сувдранхан өсөж байна
Халзан цагаанхан хурганууд нь хө
Хашаа дүүрэн тоглонхон байна
Янгирын удамт ямаан сүрэг маань
Ихэрлэнхэн ижилдэнхэн өсөж байна
Яргуй цэнхэр ишигнүүд нь хө
Ямаан хадандаа дүүлэнхэн байна
Дахилт:
Ай хө зэ хө ай түмэн сүрэг ээ
Үй түмээр өсгөсөн
Малчин түмний минь алдар аа
Малчин түмний минь алдар аа
Хавтгайн удамт тэмээн сүрэг маань
Хангал говьдоо хүрэнтэнхэн бэлчиж байна
Борхон хөөрхөн ботгонууд нь хө
Бүрдэн дундаа буйланхан байна аа
Дахилт
Турын удамт үхэр сүрэг маань
Тухтайхан налайгаад бэлчиж байна
Ижил хөөрхөн тугалнууд нь хө
Ижийтэйгээ нааданхан байна аа
Дахилт
Тахийн удамт адуун сүрэг маань
Тал дүүрэн тарханхан бэлчиж байна
Босоо төрсөн унаганууд нь хө
Борви тэнийн хурдланхан байна аа
Дахилт
Ая: Х.Сэргэлэн
Аргалын удамт хонин сүрэг маань
Алагланхан сувдранхан өсөж байна
Халзан цагаанхан хурганууд нь хө
Хашаа дүүрэн тоглонхон байна
Янгирын удамт ямаан сүрэг маань
Ихэрлэнхэн ижилдэнхэн өсөж байна
Яргуй цэнхэр ишигнүүд нь хө
Ямаан хадандаа дүүлэнхэн байна
Дахилт:
Ай хө зэ хө ай түмэн сүрэг ээ
Үй түмээр өсгөсөн
Малчин түмний минь алдар аа
Малчин түмний минь алдар аа
Хавтгайн удамт тэмээн сүрэг маань
Хангал говьдоо хүрэнтэнхэн бэлчиж байна
Борхон хөөрхөн ботгонууд нь хө
Бүрдэн дундаа буйланхан байна аа
Дахилт
Турын удамт үхэр сүрэг маань
Тухтайхан налайгаад бэлчиж байна
Ижил хөөрхөн тугалнууд нь хө
Ижийтэйгээ нааданхан байна аа
Дахилт
Тахийн удамт адуун сүрэг маань
Тал дүүрэн тарханхан бэлчиж байна
Босоо төрсөн унаганууд нь хө
Борви тэнийн хурдланхан байна аа
Дахилт
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Сонирхолтой асуулт тавьсанд баярлалаа. Төв Азийн өргөн уудам нутагт эрт дээр цагт амьдарч байсан Тур хэмээх зэрлэг үхрээс өнөөгийн Монгол, Халимаг, Киргиз, Тува, Буриад, Якут үхэр үүссэн ажээ. "Бидний өвөг дээдэс шинэ чулуун зэвсгийн эцэс, хүрэл зэвсгийн эхэн үеэс зэрлэг үхрийг гаршуулсан бөгөөд Хүннү гүрний үе буюу одоогоос 2000 гаруй жилийн тэртээд бэлчээрийн сонгодог үхрийн аж ахуй хэлбэршин тогтсон байжээ." гэнэ ээ. Тур болгоод засчихлаа.
xvv хэзээ бичсэн:
2021-03-03 21:06 | |
Туур гэсэн үгийг тайлбарлаж өгөөч?
Зочин хэзээ бичсэн:
2020-03-31 09:38 | |