xvv
Үг Ш. Дулмаа Ая Ж. Баясгалан


Амгалан нуурандаа хөвөх хос хунгийн адил
Алаг дэлхийд чамтайгаа нийлэн голомт үүсгээд
Айл гэрийн хойморт хүүхдийн дуу цангинаад
Амьдралын их замд ханийн жаргал эдэлнэ ээ

Ингэж бодоод ирэхээр хайрын гал минь хэвээрээ
Ийм л байдаг болохоор ханийн минь сэтгэл янзаараа

Саруулхан шөнийн гэрэл тооноор тусан мэлтийгээд
Санаа амгалан нойрсох чинийхээ царайг ширтээд
Сайхан төрсөн дүрийг чинь зүрхнийхээ угт шингээгээд
Салашгүй үүрдийн итгэлийг сэтгэлдээ тунгаан хадгална

Ингэж бодоод ирэхээр хайрын гал минь хэвээрээ
Ийм л байдаг болохоор ханийн минь сэтгэл янзаараа

Хөвч дэлхийн зоон дээр тулан түшиж яваа
Хүний хань гэдэг чинь гэрийн багана шиг юм аа
Хөлгүй их амьдралын түмэн нугачаанд бүдэрвэл
Хөөрхий миний амраг түшээд авах юм чинь

Ингэж бодоод ирэхээр хайрын гал минь хэвээрээ
Ийм л байдаг болохоор ханийн минь сэтгэл янзаараа
Жаран жилийг туулавч хайрын гал минь хэвээрээ
Жаргал зовлон эдлэвч өгөөмөр сэтгэл минь янзаараа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Миний мэдэхийн МУГЖ Вандан ятгатай дуулсан. Энэ дуулж байгаа Нямзагд нь төмөр замын чуулгын дарга хийж байсан залуу. Энэ 2 гэхдээ дууг гоё болгож байна гээд эвдээд баба дуулсаан кк
Зоригт ван хэзээ бичсэн: 2019-07-29 21:37 | |



:-)