xvv

Үг Ш.Сүрэнжав Ая Т.Чимэддорж

Зөөлөн гараараа тэнхрээн сувилсан
Зүйтэй аалиараа тэтгэн ивээсэн
Цагаан өмсгөлт уяхан дагина
Гэгээн үйлстэй ухаант бүсгүй

Оровч гаравч дурсгалтай
Эвлэг занд чинь баяслаа би

Амьдралыг үхлээс аварч булаасан
Аюулыг үүдээр түлхэж буцаасан
Асрал хайрын хүж наран
Ачлал энэрэлийн сүн далай

Оровч гаравч дурсгалтай
Эвлэг занд чинь баяслаа би

Шөнөжин нойргүй эргэж сахисан
Өнжин завгүй өргөж асарсан
Нинжин хайрын цацрах цалгиа
Нандин хүслийн шижир долгио

Оровч гаравч дурсгалтай
Эвлэг занд чинь баяслаа би





Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)