xvv

Нэрийг нь мэдэх зүсийг нь таних ч танихгүй бүсгүй чи
Нэг мэдэхэд гуниг төрүүлж бодолд оруулна
Хаа нэгтэй чи минь алхаж яваа байх
Хавь ойроо цацруулан гэрэлтүүлж яваа байх
Харин миний энд бүүдгэр манантай л байна
Хаашаа ч гарцгүй хана намайг тойроод
Хааяа хааяахан гуниглаад суудаг болчихож
Намар болоод навчис унах шиг
Надаас чамайг холдон явснаас болоо юм уу
Өөрөө би ингээд сууна гэж мэдээгүй байсан юм
Өнөөдөр чамайг мартчихсан сууна л гэж санасан
Өөр нэгэнд дурлаад дуулж явна гэж бодсон
Үргэлж бодоод санаж дурсах хугацаа ч байгаагүй
Үргэж холдохыг хичээсэн ч чадахгүй нь
...

xvv

Зүүдэнд ирээд байдгаа больчихгүй юм уу та
Зүгээр байлгаж болдоггүй юм уу гэмгүй байхад
Орой үдэш зөвшөөрөлгүй зүүдэнд ирээд байдаг
Одоо чи ер нь хэн юм бэ
Ядаж байхад нимгэн нойтон хувцастай
Ялдам аашилж үсээ дэлгэн эрхлээд
Үүрд ч хамаагүй илбээд баймаар торгон
Үнэр нь согтоож ховсдоод байдаг шидтэн
Үнэгчлэх зүүдэнд ирээд байдаг гүнжтэн минь
Өөрөөс минь жаахан холхон байгаад өгөөч
Үгүй эсвэл үргэлж хамт байгаач
Үүрийн зүүдэнд л ирэх чинь тамлаж байна намайг
Үүл манан дунд төөрчихсөн 
Өөрийгөө би олохоо байчихаад байна...
 
I'm sitting in here in a borring room
It's just another r...

xvv

Хөггүй зүрх зурагдсан пянз шиг
Хүслээр болихгүй чийртэй гиншинэ
Аяыг нь хөглөөд аваач бүсгүй минь
Аль дуртайгаа хүссэнээрээ тоглооч

Гонгинох зүрхний минь чихийг
Гоолиг хуруугаараа мушгиач
Хөгийг нь тааруулж аваад
Хүссэн аяа тоглооч...

xvv

Сайхан бас үзэсгэлэнтэй нь ганц гэхгүй ээ
Санах төдийд зүрх сандардаг нь юу вэ
Өөрөөсөө илүү хайртай, дуртай гэхгүй ээ
Өр зүрхийг эзлээд байгааг нь гайхна
Үнэндээ юунд татагдаад байгаагаа мэдэхгүй
Өдөр бүр тааралддаг бусадтай л адил ч
Үйлийн үр үү, мартъя гээд чадахгүй нь
Үргэлж шунах сэтгэл орох газаргүй
Өрц дэлдэх зүрх намжих янзгүй

...

xvv

Хайрах жаврыг ч үл тоон
Хацраа улайлган алхмаар
Бужигнан буух цасан ширхгээр гоёод
Бүжиглэн, эргэлдэн, хөтлөлцөн гулгамаар

Шороо шуурах хаврын өдөр
Шоолон биенээ эгдүүлэн тогломоор
Үс арзайж халтар царайлсан ч
Үгсээ шивнэн хамтдаа зогсмоор

Зуны бороонд чичрээд зогсохдоо
Зузаан цув шиг биенээ халхалмаар
Тэнгэрийн эрхэс оддод шивнэн
Тэртээ ирээдүйгээ мөрөөдөн хүсмээр

Шарлан унах навчсыг гишгэлэн
Санаа алдан хамт гунигламаар
Шүүдэр унасан талын үзэсгэлэнг
Шүлэглэхийг сонсоод хажууд нь суумаар...

2009.2
...

xvv

Хайр хэмээх шилэн бөмбөлөг
Хагас нь минийх тал нь чинийх
Хамтдаа байвал хагарахгүй гялалзана
Хагацвал хайлан уусна
Өрөөсөн тал нь сэвтэхэд
Өнгө алдан гундана
Хайр гэдэг шилэн бөмбөлөг
Хагас нь минийх тал нь чинийх...

2009.2

xvv

Өөр нэгэнтэй учраад мартсан нь үнэн
Өр зүрхнээсээ арчсан нь үнэн
Үгүйлж шаналахаас залхсан нь үнэн
Үлдэн сэтгэлээсээ хөөсөн нь үнэн
Гэвч,
Таарвал би чамдаа дахиад дурлана
Давтагдана бүх зүйл эхнээсээ
Далавч ургаад холын холд нисэж одно
Дарсанд согтон мансуурч солиорох л биз
Гэвч,
Харамсдаггүй би, харамсахгүй сүүлд ч
Хаягдаад үлдсэн ч, орхиод явсан ч
Хараад л үлдэнэ, мөрөөдөөд л хоцроно
Хайрандаа өлгийдөн залбираад л зогсоно
Гэвч,
Маргааш амьдралын зам дахин огтлолцвол
Магадгүй нүдэнд чинь би өөрөөр харагдвал
Зүрх сэтгэлүүд холбогдон хөтлөлцвөл
Зүлгэн дээр гэрээн бариад амьдра...

xvv

Холын холд тэнэн одох бодлоо яалтай
Хонгор түүнийг бодож болохгүй хорвоог яалтай
Хорих тусам зөрүүдлэн цовхчих зүрхээ яалтай
Хослож чадахгүй тавиландаа гомдох сэтгэлээ яалтай...

Нийлж чадаагүй нь зовлон гээд уйлаад ч яахав
Нимгэлж дундлана гээд уугаад ч яахав
Зүрх сэтгэлдээ хайрлан жаргах боломж нь байхад
Зүгээр л бодолдоо тэврээд инээмсгэлээд алхая...

Би тэрлүүлж цовдлуулсан зовлонт биш
Бие нь шархалсан өвчтөн биш
Битүү шаналж уйлагнахаа болино
Бирд сэтгэлээр шунахаа тэвчинэ...

Чишш чимээгүй...

Үгээ залгиад, нүдээ анья
Өнөөдрөөс эхлээд би зүгээр л залбирна
Өөрийнхөө шун...

xvv

Гараас минь атга би унагаахгүй
Гарч ирээд үнсээд явсан ч би уйлахгүй
Чанга зуур битгий алдаарай
Чамайг би ямар ч байсан гаргах болно

Зүгээр л би мөчир байж ч чадна
Зүүгдэж бариад гараарай
Зөрж гараад орхиод одсон ч болно
Зөөлөн гарыг чинь дурсаад ургаад л үлдэх болно

Ямартай ч хөтөл намайг
Явмаар бол хамтдаа гулгасан ч болно
Амьдрал хэмээх мөсөн талбай дээр
Аль алиныгаа түшээд эргэлдсэн ч болох...

2009.1
...