a3xvv

                    

Уруулыг чинь vнсэх гэж
Уйтгарт диваажингаас ирсэн юм
Учиргvй магтсан тэр газарт чинь
Унан тусан дурламаар бvсгvй алга аа


Ухаангvй хайрлан дурлаж эс чадаваас
Утгагvй шvv дээ энэ замилан
Уйлагнан гуйя би чамаасаа
Уруулаа нэг vнсvvлээч
Уяралаа надад хайрлаач
Vзэж байгаагvй
Vзэсгэлэн
Vлгэрт сонсоогvй
Vнсгэлжин
Vдийн нар шиг халуу тeeнeхeд
Vйлтэй зvрх минь халуунд нь шатлаа
Сормуус юухан чинь яасан ч шидтэй юм
Соронзон сэтгэл чинь яасан ч хvчтэй юм
Солонгон даруулга vсэнд чинь зvvн гоёвол
Сарнин замхрахгvйн учрыг би мэдлээ

 

 


Logo Design
...




















a3xvv

Байз хvлээ намайг бvv сэрээ
Балчирхан насаа зvvдэлж байна бvv сэрээ
Хан аавдаа тэврvvлж байна бvv сэрээ
Хатан ээждээ vнсvvлж байна бvv сэрээ
Анхны багштайгаа уулзаж байна бvv сэрээ
"А" vсгээ дахин заалгая бvv сэрээ
Хvvхэд насаа дурсаж байна бvv сэрээ
Хeгжилтэй бvхнийгээ санаж байна бvv сэрээ
Анхны хайртайгаа учирч байна бvv сэрээ
Амраг тvvнтэйгээн ярилцаж байна бvv сэрээ
Өнe эртний Монголоор аялж байна бvv сэрээ
Өeрийн ирээдvйгээ харж байна бvv сэрээ
Амтат зvvдэндээ ханахаараа
Аяндаа би eeрee сэрнэ 


Logo Design
...













xvv

 

 

Хvнийх болоод явчих нь бас л амархан байна даа
Энэ сарны дор яг л энэ газраа
Эргээд уулзах нь худлаа л байх даа
Бурхадын уран зураг мэт гоё цагаан vvл
Бусдын нутагт очоод бороо болоод асгана даа
Элсэн дээр тогтсон хос м
ө
рний хонхорхойд
Эндхийн бороо орж дусаал тогтооно доо
Хэд гурван гvрвэл vvгээр гvйлдэж
Хээрийн соньхон худагнаас цангаа тайлна даа
Хармагийн бутны жимс ганц нэгээр унахдаа
Хайртай чиний минь цамцан дээр улаан толбоор vлдэнэ дээ
Одлог тэнгэрийн дор нойргvй хонож
Онцгой долоон бурханыг vдшийн vдэш зvсэлж
Vvр цайхыг vзэн бороонд норж явсан чинь
Vлгэр шиг санагдах цаг тийм ч холгvй...













uka

                                            МАГАДГҮЙ                            
ДУУСТАЛ НЬ БИ ШҮЛГЭЭН БИЧИЛГҮЙ                       
ДУТУУ МӨР ҮЛДЭЭЖ МАГАДГҮЙ                                 
ДУР НЬ ХҮРСЭНГҮЙДЭЭ ОРХИО НЬ ҮГҮЙ,                 
НАС НЬ ХҮРСЭНГҮЙДЭЭ ГЭЖ ОЙЛГООРОЙ             
 
ЭХНИЙ ХҮСЛЭН БУУРААГҮЙ Ч ГЭЛЭЭ                       
ЭЦСИЙН ЦЭГТ НЬ ХҮРЭЭГҮЙ БАЙВАЛ                      
ГАЗРЫН ДУНДААС УХАРЧ ГЭЖ БОДУУЗАЙ               
ГАРАА ЗОГСОН ЗОГСОН БИЧНЭ ДЭЭ БИ                 
 
ХҮНИЙ ХҮҮ ГЭТЭЛ, ХЭЗЭЭ ХААНА                             
ХҮССЭН БҮХНЭЭ ГҮЙЦЭЭЖ ЯВЛАА...

I think I could turn and live with animals, they are so placid and self-contained,
I stand adn loot at them long and long.
They do not sweat and whine about their condition,
They do not lie awake in the dark and weep for their sins,
They do not make me sick discussing their duty to God,
Not one is dissatisfied, not one is demented with the mania of owning things,
Not one kneels to another, nor to his kind that lived thousands of years ago,
Not one is respectable or unhappy over the whole earth.

 

by Walt Whitman