xvv

Хүрэн толгойн сүүдэр хө
Хөндийгээ дүүрээд хүүшлэнэ дээ хө
Хүний бага чамтайгаа хө
Сэтгэл юундаа даслаа даа хө

Алаг толгойн сүүдэр нь хө
Араа дүүрээд хүүшлэнэ дээ хө
Амраг жаахан чамтайгаа хө
Сэтгэл юундаа даслаа даа хө

Ангир шувууны дэгдээхий хө
Арван сардаа жиргэнэ дээ хө
Аль газрын дудрай хө
Намайг юундаа шоолов доо хө.

Эх сурвалж: Ардын уртын дуунууд.-УБ.,1959 (mongolmedleg.org)

 

 
Энэ дууг хуриман дээр тэр бүр дуулж болдоггүй гэнэ шүү. Харин хойт зүгийнхэн дунд шинэ бэрд сэтгэлтэй байгаад алдаж буй хархүү л дуулдаг юм байна.
...

xvv

Аав нь:
Шалзат баахан шаргаараа
Шандын говийг туулаарай
Салаа эвэртэй ооныгоо
Шархдуулалгүй намнаарай хө

Ээж нь:
Хөхөл дэлтэй мориороо
Хүйсийн говийг туулаарай
Хөх халзан ооныг
Хөндөлдүүлсхийгээд намнаарай

Ах нь:
Зэрэглээ ихтэй газраар
Зээр гөрөөсийг намнаж явлаа
Зээрэн дээлтэй дүүгээ би чинь
Зэрвэс хараад намначихлаа
Зэрэгцүүлж өсгөсөн аав ээж хоёртоо
Ах чинь юугаа хэлдэг билээ

Талын сайхан зэрэглээнд
Тарвага гөрөөсийг намнаж явлаа
Тарваган дээлтэй дүүгээ би чинь
Ташаа хараад намначихлаа
Тарвалзуулан өсгөсөн аав ээж хоёртоо
Ах чинь юугаа хэлдэг билээ.

Арын уул...

xvv

Ерөөл бэлгэдэлгүй дуунууд

Аялгуунд нь автаж, ганц хоёр үгэнд нь хулхидуулаад, шүүрч аваад дуулдаг гадаад байтугай монгол дуунууд бий.

Жишээлбэл, тэнгэрт хальсан амрагаа хөдөөлүүлэх үеийн “Чамайг тойрон эргэлдэнэ” дууг мөдхөн уулзах амрагтаа зориулж болохгүй.

Тоонот гэрт толгой холбосон эхнэртээ “Ээ, алсран холдох уран гоо минь ээ хө, Ээ алаг зүрхний янаг минь ээ хө” гэж Гончигсумлаа гуайн “Жаргаах зүрх”-ийг ч дуулж болохгүй. Заяаны ханьд зориулсан дуу мундахгүй их шүү дээ.

Эрчүүд “Эрүү цагаан болжмор”-т шад шад шүлэг нэмсээр жар гаруй...

xvv

Үг: Д.Маам
Ая: Ц.Чинзориг
Дуучин: СТА Д.Баасанжав

Өрхөө татаж үүрийн гэгээг
Тооноор чи минь тосон заллаа
Тоонын хадганд тортог амсуулж
Галын бурхан аа тулгандаа тахилаа

Хоног хоногийн хорвоодоо
Хэргээр иржээ Дунгаамаа
Хотлын баярт миний л амраг
Дуулж л явна даа Дунгаамаа

Намиран асгах гол шиг харц чинь
Үүрийн тэргэл гэгээ байна аа
Нанчид мартаам хонгор чи минь
Миний гэрийн сүлд нь байна аа

Хоног хоногийн хорвоо доо
Хэргээр иржээ Дунгаамаа
Хүний зовлонд миний л амраг
Уйлж л явна даа Дунгаамаа

Үдлээд нүүмгүй нутаг шиг чамтайгаа
Үүлэн сүүдрийг үзэлгүй цэнгэлдээд
Үүд...

xvv

Арваар авсан алгийгаа
Атар тарганд нь болоо юу даа хө
Арван хэдтэй түүнийгээ
Алсынхаа ханинд бодоо юу даа хө

Хориор авсан хонгорыгаа
Хондлой тарганд нь болоо юу даа хө
Хорин хэдтэй түүнийгээ
Холынхоо ханинд бодоо юу даа хө

Дөрөө гөлөм хоёроосоо
Дөлөх нь яасан морь вэ хө
Дөчин хэдтэй түүнээсээ
Салах нь яасан залуу вэ хө
 
Өөр хувилбар:

Арваар авсан алгийгаа
Атар тарганд нь болоо юу даа хө
Арван хэдтэй түүнийгээ
Алсынхаа ханинд бодсонгүй юу хө

Хориор авсан хонгорыгоо
Хондлой тарганд нь болоо юу даа хө
Хорин хэдтэй түүнийгээ
Хойшдынхоо ханинд бодсонгүй юу хө

Д...

xvv

Авгын цагаан ууланд нь хө
Агаарын будан цайраад байна даа хө
Амраг чамайгаа бодохлоор нь хө
Аягатай цайгаа уухаас ч дургүй ээ хө

Цантын цагаан ууланд нь хө
Цасны будан цайраад байна аа хө
Царайлаг чамайгаа бодохлоор нь хө
Цайгаа уухаас ч дургүй байна аа хө

Далангийн цагаан ууланд нь хө
Дангийн будан цайраад байна аа хө
Дассан чамайгаа бодохлоор нь хө
Данхтай цайгаа уухаас ч дургүй ээ хө


Монголын үндэсний радиогийн “Дагаад дуулаарай” нэвтрүүлэг. Ахмад дуучин Сэрээтэрийн дуулсан монгол ардын “Авгын цагаан уул”, МУГЖ Дашбалбарын дуулсан “Арваар авсан алаг” монгол ардын дууг  з...

xvv

Хар аа юу торгон хамжаарыг ээ хө ай хө
Харанхуй шөнөөр шаглаад оёсон юм аа хө ай хө
Хаяад явахыг чинь мэдсэн болбол доо Дандаа юу ай л
Хандармаа минь ээ ай хө ханзлаад хаях минь чиг яалаа би чинь ээ ай хө

Дааруу гэе ээ л дан аа юу
Дандаа гэе ээ дан аа юу
Дандаа даа юу гэе ээ л даа юу
Дандаа гэе ээ л дан аа юу

Бор оо юу борын бялзуухай нь ээ хө ай хө
Бургасны дээгүүр жиргээд байна аа хө ай хө
Боломжтой боломжгүй хонгор түүнийгээ болгоно доо хө ай хө
Хандармаа минь ээ ай хө бодож санасны минь гарз болов уу даа ай хө

Дааруу гэе ээ л дан аа юу
Дандаа гэе ээ дан аа юу
Дандаа даа...

xvv

Гадаа шон дээр уяатай байгаа
Ганган борлог хэнийх вэ?
Галын захад хэвтэж байгаа
Ганц түнгэрцэг хэнийх вэ хө?

Хөдөө шон дээр уяатай байгаа
Хөөрхөн борлог хэнийх вэ?
Хөгнөн дээр тохоостой байгаа
Хөөрөг дайлан хэнийх вэ хө?

Тугалын зэлнээс уяатай байгаа
Тоодон борлог хэнийх вэ?
Тулганы захад хэвтэж байгаа
Тоохуу гос нь хэнийх вэ хө?

Айлын гадаа уяатай байгаа
Агсам борлог хэнийх вэ хө?
Архиндаа согтоод хэвтэж байгаа
Атигар эр нь хэн гэгч вэ?

Гэрийн бүслүүрээс уяатай байгаа
Гээдэн борлог хэнийх вэ хө?
Гэрт гадаагаа мэдэхгүй яваа
Гэнэн согтуу тэр нь хэн гэгч вэ?


 ...

xvv

Нарийн хээрийн алхаа нь
Товор товор товор товор гэнэ ээ хө
Найман хэлхээ шигширэг нь
Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө

Зузаан хээрийн алхаа нь
Товор товор товор товор гэнэ ээ хө
Зургаан хэлхээ шигширэг нь
Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө

Тарган хээрийн алхаа нь
Товор товор товор товор гэнэ ээ хө
Таван хэлхээ шигширэг нь
Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө

Алаг морины алхаа нь
Товор товор товор товор гэнэ хө
Арван хэлхээ шигширэг нь
Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө

...

xvv

Арын хуурайг хөдөлгөсөн
Аргаль, угалз хоёр оо хө
Амин зүрхийг оволзуулсан
Дүрлээ, Тоодой хоёр оо хө

Голын шугуйг хөдөлгөсөн
Гургуул, туулай хоёр оо хө
Голт зүрхийг догдлуулсан
Дүрлээ, Тоодой хоёр оо хө

Хамрын чулууг хөдөлгөсөн
Хулан, хавтгай хоёр оо хө
Хүрэн зүрхийг догдлуулсан
Дүрлээ, Тоодой хоёр оо хө




Бонус видео ирмэх



Дуутай холбоотой домог: https://shuleg.coo.mn/116292/ardiin-duunii-aldartai-saihan-huuhnuud-.html...