Бүдэгхэн гэрэлд чимээгүй сууж
Буйдан дэр дээрээс чамайг төсөөлж
Бүжиглэх шүлэг цээжин дээр дуулж
Булиглах зүрх дурсамж ойртуулж
Бүдэг гэрэл, бороо дээрээс
Нойтон сандал, мөр дэрлээд
Байшингийн дээвэр, тайван
Сартай шөнө, хамгийн сайхан
Үнсэлт үлдээсэн тэр дээр үедээ үлдэхсэн
Чиний нөгөө тал чинь болж зүрхээ зүсэхсэн
Дэргэд нь дэггүйтэж шувуу шиг нисэхсэн
Сэтгэлээ сэдрээхсэн дээ
Дэлхийг би тойроод бусдыг нь бас дайраад би
Чамтайгаа л үлдэхсэндээ
Чамайг санана даа санана даа санана даа
Санан санан санан санасаар
Чамайг санана даа санана даа санана даа
Санан санан санан сан...
Буйдан дэр дээрээс чамайг төсөөлж
Бүжиглэх шүлэг цээжин дээр дуулж
Булиглах зүрх дурсамж ойртуулж
Бүдэг гэрэл, бороо дээрээс
Нойтон сандал, мөр дэрлээд
Байшингийн дээвэр, тайван
Сартай шөнө, хамгийн сайхан
Үнсэлт үлдээсэн тэр дээр үедээ үлдэхсэн
Чиний нөгөө тал чинь болж зүрхээ зүсэхсэн
Дэргэд нь дэггүйтэж шувуу шиг нисэхсэн
Сэтгэлээ сэдрээхсэн дээ
Дэлхийг би тойроод бусдыг нь бас дайраад би
Чамтайгаа л үлдэхсэндээ
Чамайг санана даа санана даа санана даа
Санан санан санан санасаар
Чамайг санана даа санана даа санана даа
Санан санан санан сан...