Анх танилцсан өдөрөө би санаж байна
Анд найзууд байна гэж амласанаа би мартаагүй
Үерхэж би чамтай нууцаа хуваалцаж байсан  
Үргэлж холбоотой байна гэж бас мөрөөдөж л явсан
    Цэл залуу насны гэнэн бодлоо
    Цэнгэг гол шиг би урсгаж л байсан
    Цэнгэг байсан болохоор чи тольдож
    Цэвэр ариун гэдгийг мэдэрсэн гэж бодсон
Цагийн аясаар би чамд итгэж эхэлсэн
Цаашлаад миний сэтгэл чамд татагдаж байсан  
Томоогүй гэнэн үйлдэл минь хатуудсан
Төгсгөл нь гэж цэг тавьсанаа хожим би мэдэрсэн
    Мэдэрсэн тэр цагаас дурлал чимээгүй ирсэн байжээ
    Мэлмэрүүлэн уйлахдаа би алдсанаа ухаарсан
    Хожим би алдсанаа засахыг оролдсон ч  
    Холдоод явсаныг нь ганцаардлаас ойлгосон

                                                                    Насаа. 2005.5.31

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Бусдыг хараагүй харцаар чамайгаа харж Бусдыг хайрлаагүй хайраар чамайгаа хайрлаж харж явдаг шүү гэж
Зочин хэзээ бичсэн: 2010-03-25 15:32 | |
үргэлж ийм гоё шүлэг бичиж байгаарай маш их таалагдлаа хайртай тэврэлт алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 2010-03-25 15:30 | |
Дурлал
Дуулах хоолой минь сөөнгө ч гэсэн
Дурлал намайг дуучин болгосон юм
Хоёр хөл минь майга ч гэсэн
Хорвоо намайг бүжигчин болгосон юм

гээд л бага байхад хүүхдүүд орцонд дуулдаг байсан санагдчихлаа.
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 2006-09-09 11:36 | |
пач пач пач


Дурлал чи хүнийг уяхан болгох юм
Дурлал чи хүнийг уран ярууч болгох юма
Дурлал чи хүнийг гэрэлтүүлэх юм
Дурлал чи зарим нэгнийг нь унтраах юм
Дурлал чи зарим нэгнийг нь шоглох юма
Дурлалаа чи яасан дураараа нөхөр вэ гэж


Зассан: xvv хэзээ: 2006-9-8 06:21
xvv хэзээ бичсэн: 2006-09-09 02:20 | |



:-)