Чойрын Хүү

Дэрвэж байсан туг

              ишээрээ хугаран унах шиг

Дэнлүү бадамлах зул

              салхинд цохиулан унтрах шиг

Ургаж ядсан цэцэгс

              хураар дутан гандах шиг

Уянга дүүрэн вальсын дунд

              бүдрэн унасаан би

      Хөгжилтэй аялгуу тасалдан

                          чи бидэн холдож

      Хөлгүй жаргал маань

                          дурсамж төдий хоцорч

      Өнчин чавхдаст хуур

                          аялгуулан эгшиглэхгүйн учир

      Өнөөдөр би гансарч

                          манан дунд төөрсөөр……….


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Өнчин чавхдаст хуур

аялгуулан эгшиглэхгүйн учир

Өнөөдөр би гансарч

манан дунд төөрсөөр……… алга ташилт
arius (зочин) хэзээ бичсэн: 2011-02-01 18:28 | |



:-)