Ууганаа

Чив чимээгүйн дундах ганц одыг ширтэн

Чилсэн бодлоо сэрээж онгодоо би дууддаг

Таллаж барьсан үзэг цагаан цаасан дээр бүжиглэхэд

Талын монголын амьдрал шүлгэн дотроос амилдаг

 

Агтаа манаж хээр хоносон хүдэр эрсийн

Алиалж наргих нь толгой холбосон шүлэг байдаг

Үр ачдаа захиж үлдээдэг өвгөдийн ерөөл нь

Үнэнийг өгүүлж сүүл холбосон шүлэг байдаг

 

Хөндийн салхинд хацраа илүүлж хат суусан

Хүн чулууны энгэрт хатуу үгтэй шүлэг байдаг

Төрийн их хасбуу тамганы үлдээх дардасанд

Түмнээ энэрсэн гүн утгатай шүлэг байдаг

 

Алтан дэлхийд Монгол нэрийг сэлмээр сийлсэн

Агуу хааны минь айлдсан сургааль нь шүлэг байдаг

Оршихуйг бүтээж өмхөрснийг биедээ шингээх

Орчлон өөрөө эцэс төгсгөлгүй шүлэг байдаг

 

Сүү шиг ариун бодлын үзүүрээс ургасан

Сүүдэр дайрвал хиртчих онгодын угаас дэлгэрсэн

Санаснаа хэлчих зүрхгүй миний л өмнөөс дуугарсан

Сарайж дурайтал бичсэн шүлгийн хэдэн бадаг минь

 

Ай, шүлэг минь шүлэг минь чи бид хоёр

Атан тэмээний хоёр бөх шиг ижилсэх тавилантай байжээ

Амь амьдралтай минь чи нэгэнт холбогдсон болохоор

Аргадаж л явъя даа, нэг нэгнийгээ...

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Бүгдэд нь баярлалаа
Сайн байцгаана уу, сэтгэгдэл бичсэн бүх хүмүүстээ баярлалаа. Ойрын 2 жилийн хугацаанд амьдралын шаардлагаар блогтойгоо нөхөрлөх зав гарахгүй байлаа. Удахгүй шүлгүүдээ оруулж эхлэнээ.

Идрээд,
Манай blog.mn - ий Эгшиглэн блогт зочилсонд баярлалаа. Таныг би хаанаас энэ шүлгийг олж уншсаныг асууж болох уу, энэ бол цэвэр миний өөрийн шүлэг. Ийм зүйлийг баримттайгаар бичих хэрэгтэй.
Ууганаа хэзээ бичсэн: 2013-08-06 22:30 | |
үнэхээр дог шүү
ганжаргал (зочин) хэзээ бичсэн: 2013-05-27 18:55 | |
үнэхээр дог шүү
Зочин хэзээ бичсэн: 2013-05-27 18:53 | |
хххххх
хүний шүлгэнээс эх авсан байна Монголд зохиогчийн эрх гэж алгаа
идрээ (зочин) хэзээ бичсэн: 2013-05-10 16:23 | |
Tatajunah
Зочин хэзээ бичсэн: 2013-05-08 15:24 | |
like
Like vnheer heleh vggvi bolloo
эгий (зочин) хэзээ бичсэн: 2013-04-22 20:32 | |
goe bn
Зочин хэзээ бичсэн: 2013-04-16 17:08 | |
taalagdsan shvv
badamaa хэзээ бичсэн: 2013-04-15 19:14 | |
goe uym bna
sarnai (зочин) хэзээ бичсэн: 2013-04-03 15:39 | |
setgel hodlol
estoi yanztai blojee тэврэлт ирмэх алга ташилт Surprised l Laie_82 0406
marlaa хэзээ бичсэн: 2013-02-26 21:41 | |
Энэ блогт нийтлэл бичих нь нээлттэй. www.blogmn.net рүү бүртгүүлээд ямар нэрээр бүртгүүлснээ хэлээрэй. Тэгэхээр чинь хамтарч бичих урилга явуулъя.
xvv хэзээ бичсэн: 2013-02-25 10:33 | |
bi bi
namaig oruulj boloh uu idewhitei unshigch bas demjigch баярлах
hishgee хэзээ бичсэн: 2013-02-25 10:27 | |
YNZTAI
VNEHEER SETGEGDEL VLDEEJ BAINA GAIHALTAI GAIHALTAI
CHIMDEE (зочин) хэзээ бичсэн: 2013-01-24 20:11 | |
huh
хаха (зочин) хэзээ бичсэн: 2013-01-24 12:02 | |
not talking хэлээ гаргах гуниглах not listening миа
өөөөөөөөөөөөөө (зочин) хэзээ бичсэн: 2013-01-24 11:54 | |



:-)