xvv

...Ялдам занд чинь татагдаад байх юм
Ягаахан хацар чинь бодогдоод байх юм
Хөөрхөн инээмсэглэл чинь санагдаад байх юм
Хөвөн дүүлэх шиг гулгамаар л байх юм...

Инээмсэглэхийг нь ургуулаад баясдаг болчихжээ
Ирж яваа хүнтэй зөрөхөд гайхаж харахымаа
Зүрх хавьцаа дүүрэн болчихжээ
Зүгээр л чамайг санаад байна...

2009.1

xvv

Би чулуутай биш чамтай учирч
Би усаар биш нулимсаар уйлсан
Би цэцгэнд биш чамд дурлаж
Би гал биш хайранд шатсан
Би ээжийгээ биш чамайг зүүдэлдэг
Би бурханд биш чамд сөгдсөн тийм ээ! би чамд хайртай

xvv

Бүсээ чанга бүсэлж бай
Бие чийрэг байдаг юм
Бүхнийг дийлэн бодож бай
Сэтгэлд хат суудаг юм
Уулсын дээгүүр толгой давуулж тэргүүнээ өргөж яв
Улсын түрүүнд эрвэлзэж тэнгэрийн наранд залбирч яв!


Хэн ч таныг гомдоогоогvй мэт бусдыг хайрла ...
Хэн ч таныг хараагvй байна гэж бодоод бүжиглэ ...
Хэн ч таныг сонсоогvй мэт дуул ...


xvv

Угаасаа л би бардам
Ухаант ардаасаа л өвлөсөн,
Даруухан байхдаа ч би омогтой
Дайчин баатруудаасаа авсан
Омог бардам зан зvрхэнд минь бий
Олон зууны соёл сэтгэлд минь бий
Эзэн Чингисийн хvсэл зvvдэнд минь ч бий
Эрэлхэг хөвгүүдийн цус судсанд минь бий