xvv
Сүүтэй энгэрийг нь чичрээж уйлахад минь сэрүүн ээж минь
Суугаа хоносон шөнө нь одноос ч олон байгаа даа
Зулай дээр минь залбирсан бурхан ч юм уу даа ээж минь
Заяа буяныг минь тэгшилсэн хорвоо юм уу даа ээж минь

Дууны сэжүүр аргадаж 
Дуудахад нь ойрхон байя даа 
Үүлэн сүүдэр зайчилж 
Үнсэхэд нь ойрхон явъя даа

Нүүрэн дээр минь мандсан 
Наран юм уу даа ээж минь 
Нүдээ нээхэд минь харагдсан
Тэнгэр юм уу даа ээж минь

Зулай дээр минь залбирсан бурхан ч юм уу даа ээж минь
Заяа буяныг минь тэгшилсэн хорвоо юм уу даа ээж минь

Дууны сэжүүр аргадаж 
Дуудахад нь ойрхон байя даа 
Үүлэн сүүдэр зайчилж 
Үнсэхэд нь ойрхон явъя даа

Саалийн чинээ ойрхон холдоход нь хормойд зүүгдээд
Санаа алдахыг нь аргадах гэж мөнхийн дэргэд ээж минь
Надаас уяатай сэтгэлтэй сэрүүн энэрэл ээж минь
Нараа тойрон эргэлдэх сүүтэй ертөнц ээж минь

Зулай дээр минь залбирсаан бурхан ч юмуудаа ээж минь
Заяа буяныг минь тэгшилсэн хорвоо юмуудаа ээж минь

Дууны сэжүүр аргадаж 
Дуудахад нь ойрхон байя даа 
Үүлэн сүүдэр зайчилж 
Үнсэхэд нь ойрхон явъя даа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Воооооооооооооооооооооооооо ямар гоё дуу вэ! Бүр уйлчихлаа
Зочин хэзээ бичсэн: 2019-12-09 11:53 | |
bek
goy duu bna
Зочин хэзээ бичсэн: 2015-11-13 10:07 | |
үнэхээр уйлмаар уярмаар дуу бна
Chimgee (зочин) хэзээ бичсэн: 2015-11-11 15:17 | |
Сайхан дуучин охин той сайхан ээж, аз жаргал хусье
Зочин хэзээ бичсэн: 2013-05-21 22:10 | |
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 2012-01-27 00:05 | |
baharhmaar uneheer aguu duu shuu sonsoxoor uilchix geed bhiin burhan gedeg chine eej chine shoodee
pop_pop хэзээ бичсэн: 2012-01-12 22:30 | |
хайртай
Зочин хэзээ бичсэн: 2011-01-20 15:20 | |
гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 2010-12-07 08:29 | |
bon_bon
схн дуу шүү сонхроороо уйлах гээд бдым ааа кккк энэ агуу амьдралд надыг төрүүлж өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн ээждээ баярлалаа хорвоогын бүх ээжүүд амар амгалан эрүүл энх байг... хайртай
bon_bon хэзээ бичсэн: 2010-11-15 10:03 | |
тийм шүү баярлах
Zurai хэзээ бичсэн: 2010-11-14 21:59 | |



:-)