...

xvv
Мөрөөдлийн гүнжээ төсөөлж зүүдэндээ би учирдаг байсан
Мөрөө давсан гэзгээ задгай тавьж, мөнгөн титэм өмссөн
Алаг нүд дулаахан харцтай, ааш ялдам гуалиг
Зүүдний дагинатай хамт зүлгэн дээгүүр зугаалж явсан
Төсөөллийн минь тэр гүнжээс 100 дахин илүү
Төрсөн бүсгүй хорвоо ертөнцөд байдаг гэж
Үнэхээр би ургуулж бодож явсангүй
Үүрийн зүүдэндээ харж байснаас минь илүү
Үзэсгэлэн төгөлдөр гэж байдгийг ч мэдсэнгүй
Үг яруу, ялдам зүүдний тэр дагинаас минь
Үлэмж дотно дулааныг 100 дахин илүү мэдрүүлж
Өөрийн минь зүрхийг уяраан ховсдох шидтэн
Өнгө алаг энэ хорвоод байх юм чинээ санаагүй
Өхөөрдөм инээд чинь тэр чинээгээрээ амьдрал минь юм шиг
Үгүйлэн минут бүрт очоод уулзмаар санагдана
Үлгэрт гардаг тэнгэрийн дагина
Үүлэн хувцастай лусын гүнж ч магадгүй
Үзэсгэлэн гоо чамаас минь 1000 дутуу байх
Энгийн даруухан гэсэн ч асар цоглог зан
Инээдийг нь утсаар сонсоод л нисээд явчихмаар хөөрхөн
Сануулж хэлсэн үг нь бодрол ухаарлыг тархинд шингээх
Сайхан гэдэг үгийг сэтгэшгүй тоогоор үржүүлээд хэлмээр
Сарнай цэцэг хажууд нь хээнцэр боловч өнгөгүй харагдам
Цаанаасаа туяарч дотроосоо гэрэлтэх наран гүнж минь
Цагаахан булбарай гараас чинь хөтлөлцөөд
Цаг хугацаа орон зайг хамт туулмаар байна...

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)