xvv
Өнгө ганган бүгдэд би дурладаг
Өхөөрдөм царайлаг охидод би дурладаг
Өдөр бүр би олон арав дурладаг
Өглөө бүр би зүрхээ үүрээд гардаг
Үдэш гэртээ дурлалаар дүүргээд харьдаг
Үгүйлж хэн нэгнийг санадаг ч гэлээ
Өөр бусдад ч би дурласаар л явна
Өр зүрх догдолсоор л алхана
Зүггүй зүрх дахин нэгэнд сэтгэл алдарч
Зүүн цээжийг дэлдэн тонгочно
Зүс гоо ухаалаг дагинасд
Зүүд нойрондоо ч би дурласаар л явна даа
Хоосон зүрхийг минь хальтал дүүргэсэн
Хоргодох дурсамжийг минь үүрд мартуулах
Хорвоог элээх хайрын минь эзэн
Хонгор бүсгүй минь ганцхан чи л...




Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

nice
nmg helchjee yag
nymka (зочин) хэзээ бичсэн: 2011-06-26 21:33 | |
Сэтгэгдэл баярлалаа. Харин би ч гэсэн залхаад байгаа. Уг нь үнэнч энэ тэр баймаар л байна...
xvv хэзээ бичсэн: 2010-03-02 00:15 | |
ih duralval ch bi zalhnaa kkk, yostoi duhan deer garsan yar l yum baihdaa durlal, hun bolgond il, bas garj ireed alga bolood, dahin garaad l ... hair setgeldee unench baimaar l bna shuu hehe, gehdee zugeer boljee.
Myanganzolboo хэзээ бичсэн: 2010-03-01 21:07 | |
Хэзээ нэгэн өдөр тийм болно байх аа ирмэх
xvv хэзээ бичсэн: 2010-02-23 22:08 | |
өдөр болгон өөр өөр хүнд дуралснаас өдөр бүр нэг хүнийг харлавал сайхан юм биш үү
arch_tseegii хэзээ бичсэн: 2010-02-23 18:14 | |
өдөр бүр би зүрхээ үүрээд гардаг. хэхэ. ямар хөөрхөн илэрхийлэл вэ? гоё шүү
molor (зочин) хэзээ бичсэн: 2009-12-17 09:32 | |
Өө залхсан залхсан хэлээ гаргах Энэ удаад өглөө бүр сэрээд ганцхан түүндээ л дурлаж байхыг хүсэж байна, залхахгүй л болов уу ирмэх ярзайтал инээх
xvv хэзээ бичсэн: 2009-12-17 03:00 | |
хо адал явдалтай залуу насаа гэж ганц олдох насандаа залхтлаа дурлаад ав ярзайтал инээх
director хэзээ бичсэн: 2009-12-03 11:24 | |
haku
ene uneheer goy bichjee
баярлах
Зочин хэзээ бичсэн: 2009-12-03 11:17 | |



:-)