Гялалзах ододтой хүүрнэлээ
Гэгэлзэх сэтгэлээ уудлалаа
Өнгөөр тэд гялалзлаа
Өөрийг нь минь тэд аргадлаа
Ертөнцөд ирсэн учраа би асуулаа
Ерөөлийг тэднээс сураглалаа
Анивчин тэд тохуутай инээмсгэлээд
Амьтан биш хүн болсноо л сана
Амьдрал бусдыг нь өөрөө заана
Аяндаа чи бүхнийг ойлгоно
Алсаас тэд надад шивнэлээ
Ариухан сэтгэлийг л хүндлэж яваарай
Аалинд нь нялхарч жаргаж яваарай
Авгай биш эхнэр байлгаарай
Алагхан зүрхийг нь нандигнаж байгаарай
Амьдралд хөтлүүлэх биш жолоодож яваарай
Амласанаа бас биелүүлж байгаарай
Өөрөө чи өөдгүй шүү
Өнөөдрөөс цааш хичээгээрэй
Санасандаа хүрэх гэж тэмүүлэхгүй бол
Сажилж яваад тоос болох хүртэл
Өдөр бүхэн урт санагдана
Өглөөн нар чамд гэрэлгүй үзэгдэнэ
Хүсэл чамд жигүүр өгнө
Хөнгөн ниссээр л дуусах болно
Итгэлтэй зоригтой урагшаа алхаарай
Инээмсгэлэл дүүрэн мишээж яваарай
Элэн халих бүргэд байх уу
Эрэгт гуагалах мэлхий байх уу
Энийг чи өөрөө л шийднэ
Эргээд дуусахдаа ялгаа үгүй ч
Элээх хугацаа өөрийн чинь мэдэлд
Энэ л амьдрал чиний л өмч
Ингэж тэд надад шивнэнэ
Ирмэн ирмэн доогтой анивчина.
Гэгэлзэх сэтгэлээ уудлалаа
Өнгөөр тэд гялалзлаа
Өөрийг нь минь тэд аргадлаа
Ертөнцөд ирсэн учраа би асуулаа
Ерөөлийг тэднээс сураглалаа
Анивчин тэд тохуутай инээмсгэлээд
Амьтан биш хүн болсноо л сана
Амьдрал бусдыг нь өөрөө заана
Аяндаа чи бүхнийг ойлгоно
Алсаас тэд надад шивнэлээ
Ариухан сэтгэлийг л хүндлэж яваарай
Аалинд нь нялхарч жаргаж яваарай
Авгай биш эхнэр байлгаарай
Алагхан зүрхийг нь нандигнаж байгаарай
Амьдралд хөтлүүлэх биш жолоодож яваарай
Амласанаа бас биелүүлж байгаарай
Өөрөө чи өөдгүй шүү
Өнөөдрөөс цааш хичээгээрэй
Санасандаа хүрэх гэж тэмүүлэхгүй бол
Сажилж яваад тоос болох хүртэл
Өдөр бүхэн урт санагдана
Өглөөн нар чамд гэрэлгүй үзэгдэнэ
Хүсэл чамд жигүүр өгнө
Хөнгөн ниссээр л дуусах болно
Итгэлтэй зоригтой урагшаа алхаарай
Инээмсгэлэл дүүрэн мишээж яваарай
Элэн халих бүргэд байх уу
Эрэгт гуагалах мэлхий байх уу
Энийг чи өөрөө л шийднэ
Эргээд дуусахдаа ялгаа үгүй ч
Элээх хугацаа өөрийн чинь мэдэлд
Энэ л амьдрал чиний л өмч
Ингэж тэд надад шивнэнэ
Ирмэн ирмэн доогтой анивчина.