xvv
Харцыг нь булаасангүй гэж
Хайрлуулж дурлалцсангүй гэж
Хацрыг үсээгүй гэж
Харамсахгүй ээ би

Хан тэнгэр нурж
Хатуу газар цөмөрчихгүй л бол
Хайрлах зүрх зогсож
Харах нүд сохроогүй л бол
Харамсахгүй ээ би

Дүрийг сэтгэлдээ ургуулж
Дундуурыг мөрөөдөлдөө дүүргэж
Тэврэлтийг зүүдэндээ мэдэрч
Тэнэг гэж хараалгасан ч
Харамсахгүй ээ би

Хүний хорвоод халин одох нь жам
Хүсэл хайр минийх л юм
Надад л байгаа болохоор, энэ зүрх
Нандигнан хадгална эндээ
Харамсахгүй ээ би

Хүний амьдрал-хүсэл шунал
Хүрсэн нь үгүй ээ оргилд нь
Өнгөрсөн үнсэлт, өхөөрдөм хацар
Үргэлж нандигнана
Харамсахгүй ээ би

Өөр хэний ч мэдрээгүйг
Өнөөдөр хэний ч ойлгохгүйг
Өвдөлтийн амтыг мэдэрсэн
Өлөн сэтгэл шунасан
Хариу хүлээж гунилгүй
Хайрлан дурлана, харамсахгүй...

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)