xvv
Нулимс дуслуулж уйлахгүйээ би, охин биш ямар
Нууж өрөвдөх хэрэггүй дээ чи бурхан биш ямар
Зүрхэнд чинь торох зүйл үгүй юм бол
Зүгээр л намайг орхиод яв даа
Бороо асгаруулан хайлахгүйээ би ямар тэнгэр биш
Бодож аргадах хэрэггүй дээ чи ямар ээж минь биш
Сэтгэлд чинь торох зүйл үгүй юм бол
Сэмхэн алхаад холдоод яв даа чи минь
Цурхирч гиншиж уйлахгүйээ би ямар хүүхэд биш
Цуг байж аргадах гээд яахав дээ чи ямар эгч минь биш
Торж холгох зүйл үнэхээр үгүй юм бол
Тоглож жүжиглэх хэрэггүй дээ яв даа чи минь...
Бороо шаагиж цонх тогшино
Бодол зүрхэнд ч бороо шиврэнэ
Нар гарч цэлмэж л таараа гадаа
Надад чи ч мартагдаж л таараа нэг л өдөр
Шавар шалбааг хатах л болно
Шаналсан зүрх бас эдгэх л болно
Аадар бороо дахин орох л байлгүй
Ахиад би ч хэн нэгэнд дурлах л биз...

Намайг хаясан болоод ирээдүйд хаях (тэхдээ тийм явдал болохгүй байхаа ;) ) бүх охид бүсгүйчүүдэд

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

хахаха ер нь би аль дээрээс л муу ёролчихсон юм байна гсн :-р
Хаягдахдаа бэлдээд шүлэг зохиочихсон, ийм сэтгэхүйтэй байхаар яаж ч хүнд бүхнээ зориулж, унаж тусан дурлах вэ дээ. хэхэ Гэхдээ яг дурлачихаар яг л ингэж бодогдоно доо, яаж ийжийгаад л өөртөө татах гээд л зүтгэдэг юмаа. Тэгэхээр энэ бол ердөө л шүлэг ч юм уу даа...
xvv хэзээ бичсэн: 2009-02-03 10:42 | |
Заа тэгвэл энэ шүлгүүд хэд хэдэн хүний нүүр үзсэн бололтой. Хамт л байж үзээрэй, охид минь. хэхэхэ
molor хэзээ бичсэн: 2009-02-02 17:19 | |
Энэ гэхдээ хэрвээ салаад үлдвэл л мартаж чадна гэдгээ л бичсэн болохоос мартчихна гэж бичээгүй л дээ уг нь... Хамт байвал мартахгүйшдээ... Энэ бүүр дээр үед бичиж байсан шүлэгнүүдээ хуулж оруулсан юмаа.. олон ч жил өнгөрч дээ хэхэ
xvv хэзээ бичсэн: 2009-02-02 16:12 | |
ёстой хөөрхөн шүлэг байна, хэхэхэ. тэр ирээдүйд уулзах охин хөөрхий
molor хэзээ бичсэн: 2009-02-02 15:30 | |