Энгүйхэн яриа нь чихэнд минь эгшиглэж би инээмсгэлдэг
Эрхлэх дүрийг нь нүдэндээ төсөөлөн баясал төрдөг
Хөдөлгөөн бүр нь санаанд ирж тайтгаруулдаг
Хөхрөн инээх нь зүрхэнд дуулдахад яаран тэмүүлдэг...
Зүрхийг минь чи дэлгээд хардаг ч болоосой
Зүү орох зайгүй нэг л нэр бичээстэй бий
Сэтгэлийг минь чи тольдоод хардаг ч болоосой
Сэвгүй тунгалаг нэг л хүний хөрөг тэнд тодхон бий...
Ухаан бодол төвлөрөхгүй юм
Урсах цаг хугацаа удаад ч байх шиг
Нэг л адгаж яараад байх юм
Нэхэх цаг хугацаа дэндүү хурдан ч юм шиг...