xvv
Хээрийн ягаан цэцэгсийг хөл доод чинь дэлгэж
Хэнэггүйхэн энэ насныхаа минут бүрийг алдалгүй
Дурлам сайхан бүхнийг сэтгэл зүрхэндээ хадгалаж
Дураар нэгэн амьдралын нас бүрийг хуваалцаж

Дэлбээ ягаан уруулын эс бүрийг мэдэрч
Дэндүү дулаахан харцны тусгал бүхэнд өртөж
Дэвэргэн энэ насныхаа цаг бүрийг хамт байж
Дэргэд чинь үргэлж хамтдаа баймаар байна

Алаг хээнцэр цэцэгсийг өлмий доор чинь дэвсэж
Аанай энэ амьдралынхаа мөч бүрийг зориулж
Торгон зөөлөн арьсны эс бүрийг үнсэж
Тоотой хэдэн насныхаа мөч бүхэнд хамт баймаар

Давхраатай алаг нүдний тальмаа бүхэнд согтож
Даруухан нэгэн амьдралынхаа цаг бүхнийг ашиглан
Дандаа зөвхөн чамдаа дурлан дурлан суумаар

Улаан хонгор цэцэгсийг гишгэх газарт чинь дэвсэж
Ухаангүй нэгэн амьдралынхаа секунд бүрийг зориулмаар
Уяхан ялдам аашны чинь хөдлөл бүхэнд баясаж
Урт хархан үсний чинь ширхэг бүрийг илбэж
Урдаа үлдсэн амьдралынхаа өдөр бүрийг ашиглан
Улам чангаар тэврээд үнсэж баймаар байна

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл: