xvv

Арван намраар чуулалдан

Хонхон дуугаа цангинуулсан

Арван хавраар дуулалдан

Холын мөрөөдөлд хөтлөгдсөн дөө

Ариухан насаа дуулъя даа

Алтанхан үеээ дурсан санъяа

Дэлхий багтсан дэвтэртээ

Дурсамж бичээд уйлсан даа

Дэндүү дотнын үерхлээрээ

Үдэлтийн бүжгэндээ уярсан даа

Цайлган насаа дуулъя даа

Цоглогхон үеээ дурсан санъяа

Одсон жилүүдийн цувааг

Нартай наадан өнгөрүүлсэн

Орой болтол тоглохдоо

Найзынхаа сэтгэлд хоргодсон доо

Балчирхан насаа дуулъя даа

Баяртай үеээ дурсан санъяа

Багшаа тойрон суухдаа

Ангийн чамайгаа онцолсондоо

Бадран баясан өсөхдөө

Сургууль танийгаа хүндэлсэн дээ

Хүүхэд насаа дуулъя даа

Хөгжилтэй үеээ дурсан санъяа

(10 жилээ гэж... Дууны нэрийг санахгүй байгаа учир зохиов.)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл: