xvv
..Инээмсгэлэн ширтэх тэр нүдийг хармаар
Элдвийг бодон орон дотроо хөрвөөнө
Өглөө болтол зүүдэндээ түүнийг хайна
Өнөөдөр бас л түүнгүйгээр өдрийг өнгөрөөнө
Гараас нь хөтлөнхөн гадуур алхахсан
Газар дээгүүр түүнтэй дүүлэн нисэхсэн
Тэнгис, Од, Номин-д зэрэгцээд кино үзэхсэн
Тэвэрч суугаад оддыг тоолохсон
Үүр цайтал худлаа ярихсан
Үнэмшин гайхахыг хараад өхөөрдөх юмсан
Замаар өнгөрөх бусдад гайхуулахсан
Зальтайхан эрхлэх нүднийг дандаа харахсан
Хармаар байна хармаар байна зөвхөн л хармаар байна....

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

гайгүй шүлэг бна
заяа (зочин) хэзээ бичсэн: 2013-04-19 15:17 | |



:-)