xvv
Шуудан хүргэгчийг тосон гүйгээд
Шинэхэн захидлыг минь авч байна уу
Цэрэг хувцастай зургийг минь өвөртлөөд
Саалийнхаа зэл рүү гунхаж явна уу хөѳ

Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг миний жаргал юм уу даа

Уурганы сүүдрийг гишгэчих вий гээд
Үзүүрийг нь холоос харасхийн тойрч явна уу
Хурын ч үүлгүй цэлмэг байгаасай гэж
Хилийн тэнгэрийг ширтэж байна уу хөѳ

Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг миний жаргал юм уу даа

Ижилхэн борлог морьдоо хараад
Ирэх жилийн наадамд яарч байна уу
Мөнгөн баавартай хоёр эмээлээ
Тэнзэн ташуурт нь шондож байна уу хөѳ

Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг миний жаргал юм уу даа

Цэцгийн үнэртэй цэнхэр орноо
Цэргийн ёсоор хамгаалж байна
Цэнхэр орноо хайрлах сэтгэл
Цэрэг болгонд адилхан байна хөѳ

Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг миний жаргал юм уу даа
Сайхан чамайгаа санаж явах
Цэрэг миний жаргал юм уу даа
 
Цэрэг эрийн дуу - дуучин Ц. Өлзий-Орших

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)