xvv
Угуул нутгийг таалаад
Урин салхи нь сэвэлзээд
Урин салхины үзүүрт сэргээ юм уу
Унаган хүлгийн хатир чангараад
Энх улирал шимтэн шимтэхийн эх ээ
Энх улирал мянган жаргалын үүд ээ хө
Саалийн хувин дүүрээд
Саасан сүү нь мэлтэлзээд
Саасан сүүний арвинд бахдаа юм уу
Сайн ханийн сэтгэл баясаад
Энх улирал шимтэн шимтэхийн эх ээ
Энх улирал мянган жаргалын үүд ээ хө
Уужим талдаа дүүрээд
Уран цэцэгс алаглаад
Уран цэцгийн дэлбээнд уяраа юм уу
Уяхан үрийн минь царай жавхаажна
Энх улирал шимтэн шимтэхийн эх ээ
Энх улирал мянган жаргалын үүд ээ хө
 

"Ардын жүжигчин" П. Адарсүрэн

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)