xvv
Алтан дэлхийд үрийн бүүвэйтэй хамт заяасан
Ангир уургаа шимүүлэн өсгөх буянтай төрсөн
Атар хээрийн анхилуун цэцэгсийн үнэр шингэсэн
Алиа хөөрхөн үрийнхээ дуунд сэтгэл баяссан

Залуу ч явсан, сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий

Уудам дэлхийд үрийн бүүвэйтэй хамт төрсөн
Ураг төрлийн ариун холбоог чандмань болгосон
Ухаан бодлын болор тунгалаг хайраа ивээсэн
Уудам орчлонгийн наран дор үрээ бүүвэйлсэн

Залуу ч явсан, сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий

Энэхэн дэлхийд нэгэн бэрхийг биеэрээ туулсан
Эргэж олдохгүй нэгэн амьдралыг хүүдээ хайрласан
Энхийн төлөө сэтгэл зүрхээ мөнхөд зориулсан
Элбэрэлт ихтэй ээжийнхээ ачийг хэзээ ч мартахгүй

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)