xvv
Үг Д.Пүрэвдорж Ая З.Батсүх
УГЖ Д. Банзрагч
 


Алсын анирхан уулс дундаа
Агаарын ариухан хөдөө юм аа хөө
Ажил хийж амьдран суумаар
Ай даа сайхан нутаг юм даа хөө
       Уулс, үүлс гүнд нь туссан
       Усны тунгалаг хөдөө юм аа хөө
       Урт насалж удаан жаргамаар
       Урамтай сайхан нутаг юм даа хөө
Цэлмэг тэнгэрийн одод тоолон
Цэцэг нь түгсэн хөдөө юм аа хөө
Цэвэрхэн охид нь хань болмоор
Цэнгүүн сайхан нутаг юм даа хөө
       Хүний санаа ариухан цагаан
       Хүрээлж угтсан хөдөө юм аа хөө
       Хүчин зүтгэж бүл нэммээр
       Хөгжүүн сайхан нутаг юм аа хөө

Бонус:
Д. Банзрагч гуай анх дуучин болсон түүх нь их хөгжилтэй түүх байдаг гэдэг.

Норовбанзад гуай хөдөө явж байгаад замын машинд дайгдаж суугаад явахад нь жолооч нь замын уртад дуулаад л явж. Тэгээд Норовбанзад гуай та сайхан дуулах юм аа гэхэд нь "Аа кабиндаа л Норовбанзад даа" гэж өөрт нь томорсон гэдэг.
Тухайн үед зурагт ховор Норовбанзад гуайн дууг радиогоор л сонсож байсан бөгөөд танидаггүй байж л дээ. Ингээд Норовбанзад гуай Д. Банзрагч гуайг дуучин болгосон гэдэг яриа байдаг билээ. Хөгжилтэй сайхан түүх шүү. Цаанаасаа төрчихсөн хоолойтой хүн гэж ярьдаг шиг үнэхээр сайхан дуулдаг шүү.
 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

үнэхээр сайхан санагдаж өөрийн эрхгүй нулимас минь гарч байна шүү үнэхээр хөдөө нутаг сайхан аргагүй л цаанаасаа төрчихсөн хоолойтой хүн гэж УГЖ Д. Банзрагчгуайг хэлэх байхдаа.
Наянжин (зочин) хэзээ бичсэн: 2016-06-25 11:38 | |



:-)