Шүлэг Даг. Жамъян
Аялгуу Б.Цогоо
Төрсөн нутгийнхаа тал шиг
Түвшин аавынхаа сэтгэлийг
Түлсэн галынхаа дөл шиг
Төөнөж дандаа явах юмсан
Урсгал голынхоо ус шиг
Уяхан ээжийнхээ сэтгэлийг
Уртын дууныхаа ая шиг
Уярааж дандаа явах юмсан
Буурал хангайнхаа уулс шиг
Буянтай хоёрыгоо түшиглээд
Тулгын гурван чулуу шиг
Туждаа хамт явах юмсан

Эх сурвалж: Хөгжмийн зохиолч С.Батболд "Би дуучин" хүүхдийн дууны цэнгүүн
...
Үг: Ц. Даваадорж /МУСТА/
Ая: 3. Батсүх /МУГЗ/
Сарнай цэцгийн дэлбээ нь хө
Сайхан нарандаа дэлгэрнээ дэлгэрнээ хө
Санаанд чи минь бодогдоод байна аа хө
Ханьсан жаргахын дэмбэрэлээ дэмбэрэлээ хө
Ай хө алтан наран цэцэгстээ чимэгтэй хө
Амраг чи минь надтайгаа
Ашдын хэлхээтэйеэ
Амьдын холбоотой хө
Дэнжийн ногоо нь сугсраад
Дэлхий орчлонд амилна аа амилна аа хө
Сэтгэлд чи минь хоногшоод байна аа хө
Сэвтээ нь үгүй хайр уу даа хайр уу даа хө
Ай хө алтан наран цэцэгстээ чимэгтэй хө
Амраг чи минь надтайгаа
Үүрдийн холбоотойёо
Үнэнчийн заяатай хө
Зургаан өнгийн солонго нь х...
Ая. Г.Дарамзагд
Үг. МУУГЗ Д.Цэдэв
Нарны цацраг шингээсэн талд нь хө
Намайг явгалж хая аа нь үгүй
Найман ганзага хаялан хатирах
Насны итгэл хулан хонгор минь
Хангал насанд жигүүр нэмж өгсөн хүчтэй
Хараа бодлыг минь сунгаж өгсөн ачтай
Дэнжийн горхи буцалмаар халуунд нь
Дэлэн дээрээ хөлөргөө нь үгүй
Мяндсан жолоог сунган хатирах
Мянганы манлай хулан хонгор минь
Ургах насанд жигүүр нэмж өгсөн хүчтэй
Ухаан санаагий минь задлаж өгсөн ачтай
Элбэг булаг харзалмаар жаварт нь
Эмээл дээрээ жиндүүлээ нь үгүй
Түрүү салхийг орхин хатирах
Түмний манлай хулан хонгор минь...
Дэлгэр мөрний хөвөөндөө
Дээдийнхээ жаргалаар төрлөө би
(хувилбар: Дэгдээхэй насаа үдлээ дээ)
Дэнжийн цагаан өргөөнд
Дэгж дэрвэж өслөө дөө
Энэ л мөрний хөвөөнд
Ээжийн өврөөс гарлаа даа
Эцэшгүй холын хүслээрээ
Эрдмийн аянд мордлоо доо
Мөрөөдөөд үлдсэн ээжий минь
Мөнгөн хэлхээ унагалаа даа
Мөдхөн эргээд ирнэ ээ гээд
Мөрөнгийнхөө чулуунаас авлаа даа
Халгих мөрний хөвөөндөө
Хараацай насаа үдлээ би
Хайрын совин гэрэлтүүлсээр
Хангал насаа үдлээ дээ
Караокэ:
...
Үг: Д. Алтангэрэл
Ая: Г. Эрдэнэчулуун
Жигүүн дээл нь дотортой чиг ээ
Жиндүү салхинд нэмэргүй дээ хө
Журмын амраг хажууд чиг ээ
Зулын гэрэлд нүгэлгүй дээ хө
Цувцаа дээл нь нимгэн чиг ээ
Зундаа өмсөх аргагүй дээ хө
Зуурдын амраг алсад чиг ээ
Зүүдэнд ирэх нь ховорхондоо хө
Хээтэй торго нь энтэй чиг ээ
Хэрийн урчууд эсгэхгүй дээ хө
Хэтийн зовлон магад чиг ээ
Хэлээд ирэх нь үгүй шүү дээ хө
Мөөрөн захтай дээлийгээ
Шүтэн байж л өмслөө дөө хө
Мөнхөд бусын орчлон чиг ээ
Шүншиг бодож л явъя юу даа хө
...
Алаг морь ч гэж нэрлэх тохиолдол байдаг бололтой.
Үрээ морийгоо уная аа л гэсэн чинь ээ хө
Үргэж бусгаад горигүй л байна аа хө
Үеийн жаахан Дэнсмаа чамдаа очъё оо л гэсэн чинь ээ хө
Өөрийн амраг Хандмаа минь үглэж загнаад горигүй дээ хө
Үрээ морь чинь үргэж бусгаад байвал даа хө
Өвөр хошуундаа зарчихгүй юу түүнийгээ хө
Өөрийн амраг Хандмаа чинь үглэж загнаад байвал даа хө
Үнэн учраа хэлж байгаа гуйчихгүй юу түүнийгээ хө
Хар морийгоо уная аа л гэсэн чинь дээ хө
Халгиж бусгаад горигүй л байна аа хө
Хайртай явсан Дэнсмаа чамдаа л очъё оо л гэсэн чинь дээ хө
Ханилж суусан Хандмаа м...
Үг: Д. Пүрэвдорж
Ая: Г. Дарамзагд
Цэнхэр талын мандал дээр
Алтан нарыг өргөх гэж
Цэлмэг тэнгэрийн магнай доор
Ахан дүүсээр жаргах гэж
Орчлонд чи азтай төржээ
Орчлонд би азтай төржээ
Орчлонд бид азтай төржээ
Амар сайхан заяатай
Ардын буяныг нэмэх гэж
Алаг хорвоод нэгнийгээ
Ачилан хайрлаж явах гэж
Орчлонд чи азтай төржээ
&...
Үг: Д.Дугарсүрэн
Ая: Д.Мяасүрэн
Нугасны дэгдээхэй олуулаа байлаа
Нуугдаж ниссээр нутаг буцлаа
Нутгийн чамдаа хайртай байлаа би
Нууцхан бодсоор хадамд гаргалаа
Ангирын дэгдээхэй арвуулаа байлаа
Алслаж ниссээр нутаг буцлаа
Амраг чамдаа хайртай байлаа би
Андуу бодсоор хадамд гаргалаа
Тогорууны дэгдээхэй тоогоороо байлаа
Тоглож ниссээр нутаг буцлаа
Торомгор чамдаа хайртай байлаа би
Тоомсоргүй явсаар хадамд гаргалаа
Галууны дэгдээхэй хориулаа байлаа
Ганганаж ниссээр нутаг буцлаа
Ганцхан чамдаа хайртай байлаа
Гайгүй ч биз гэсээр хадамд гаргалаа
Нугасны дэгдээхэй олуулаа б...
Настай ээждээ яарах тусмаа
Нартай дэлхийгээ улам хайрлаад
Одоо ингээд халагдана гэхээс
Оройн тоондоо жагсаад л баймаар
Хийморьтой тугандаа адислах өглөө
Хэзээ мөдгүй ойртсоор л байна даа
Буянтай аавдаа яарах тусмаа
Буурал дэлхийгээ улам хайрлаад
Гэр гэр лүүгээ мордоно гэхээс
Гэгэлгэн сэтгэл минь хуарандаа хоргодоод
Хийморьтой тугандаа адислах өглөө
Хэзээ мөдгүй ойртсоор л байна даа
Сайхан чамруугаа яарах тусмаа
Сартай дэлхийгээ улам хайрлаад
Цэл залуухан насныхаа дурсамж
Цэргийнхээ андуудтай зургаа татуулаад
Хийморьтой тугандаа адислах өглөө
Хэзээ мөдгүй ойртсоор л б...
Олноо баясаах царай сайхантай
Орноо бадраах цаанаа увдистай
Ай хө халхын сайхан хүүхнүүд
Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө
Ханиа түших заяа тавилантай
Хайраар жаргаах санаа буянтай
Ай хө халхын сайхан хүүхнүүд
Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө
Төрдөө нэмэх бүтээл арвинтай
Үрдээ хэлэх сургаал ариунтай
Ай хө халхын сайхан хүүхнүүд
Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө
Дуугаа түрэх уяхан хоолойтой
Цуугаа өргөх уран алдартай
Ай хө халхын сайхан хүүхнүүд
Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө
Ай хө халхын сайхан хүүхнүүд
Ай хө харах нүдэнд дулаахан байна аа х...