xvv
Гараас минь атгахдаа чи андуурсан юм уу
Гавал минь салах нь, өвдөж байна
Үнсүүлж байсан, тэврүүлж байсан бусдад нуухгүй ээ
Үнэндээ яагаа ч үгүй ээ зүрх догдлоогүй, гэвч чи л...

Хурууг минь атгахдаа чи андуурсан юм уу
Хувирсан юм уу сэтгэл чинь эсвэл дараа нь
Хүссэн хайсан хүн чинь би биш байсан уу
Хүлээгээч, дахиад түр...

Яг үнэндээ анх анзаараагүй нуухгүй ээ
Ялдам зан, эгдүүтэй инээмсэглэл чинь таалагдсан төдий
Яагаад гэдгийг мэдэхгүй одоо бол харин
Ялагдаад байна өөртөө, чамгүйгээр амьд баймааргүй...

Хайрын үгсээ шивнэх түүнд чинь атаархаж байна
Халуун гарыг чинь атгахыг нь хардаж байна
Үсийг чинь илбэх залуугийн гар төсөөлөгдөж
Үнэндээ цээжинд зүрх багтахгүй нь, уйлмаар...

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)