xvv

Юугаараа тэр намайг ингэж татна вэ

Юпкээрээ юу нүдээрээ юу биеэрээ юу

Хүнд байхгүйг түүнээс би эрж хайгаад олохгүй

Хүсэл татах нэг зүйл түүнд л байдаг

Хэн хэнээс илүү гэж хэлэхгүй ч гэлээ

Хэтэрхий их татагдаад байх юм тэрэнд л

Нүдээр хараад олохгүй тэр нэг зүйл юу юм бол

Нууц бөгөөд өөр хэнд ч байхгүй тэр юу вэ

Дэлхий ертөнцийн өөр хаанахын хэнд ч

Дэндүү хүчтэй энэ зүйл байхгүй

Дийлж намайг татах тэр нэгэн зүйл

Дэлгэрч ургаад түүний л дотроос цацраад байна

Хэрвээ тэр соронзон бол би төмөр байх

Хэрвээ тэр чихэр бол би хэл байх

Хэрвээ тэр нуур бол би хун байх

Хэрвээ тэр цэцэг бол би зөгий байх

Хэрвээ тэр гэрэл бол би дэнгийн эрвээхэй

Хэрвээ тэр миний сахиусан тэнгэр бол би түүний л алмас байж таараа.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)