xvv

Хэн нэгнээр орлуулж болохгүй нь

Хэзээ ч бас мартаж чадахгүй нь

Хэлсэн үгэнд нь гомдмоор байдаг ч

Хэдий удалгүй тайвширч л орхих юм

Орхиод мартаад холдоод явъя гэвч

Огт гарахгүй бодолд минь байна

Орлуулж нэгнээр мартая гэвч

Ондоо хэнийг ч багтаах аргагүй нь

Булгиж догдлох энэ зүрхний эзэн нь

Бусдад зай үлдээгээгүй тэр л нэг охин.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)