xvv
 
Улаан бууртай тэмээгээ
Хураанаа гэсэн чинь яалаа даа
Улаан хүрмийн зах дээр
Уулзнаа гэсэн чинь яалаа даа х3
Улаан бууртай тэмээнүүд
Усанд ороод саатлаа даа
Улаан хүрмийн зах чинь
Урсаж үерлээд чадсангүй х3
Хар бууртай тэмээгэээ
Хураанаа гэсэн чинь яалаа даа
Хатуу зөөлөний зах дээр
Харгалдана гэсэн чинь яалаа даа
Хар бууртай тэмээнүүд
Харгана руу ороод саатлаа даа
Хатуу зөөлөний зах чинь
Харанхуй болоод чадсангүй х3
Хүрэн бууртай тэмээгээ
Хураанаа гэсэн чинь яалаа даа
Хүрэн хүрмийн зах дээр
Хүлээнээ гэсэн чинь яалаа даа х3
Хүрэн бууртай тэмээнүүд
Хүрээ рүү ороод саатлаа даа
Хүрэн хүрмийн зах чинь
Хүйтэн болоод чадсангүй ээ х3
Тормон шартай тэмээнүүд
Тоглож наадаад байна даа
Танхил төрсөн бид хоёр
Таараад суух нь
Нийлээд суух нь
Таараад суух нь дамжиггүй ээ х3


https://www.facebook.com/zakhchin.mn/videos/1728635177374172/

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Хошин харилцаа дуундаа орох байх. Өөр ч харилцаа дуунууд байдаг байх аа.
xvv хэзээ бичсэн: 2018-05-16 00:01 | |
цэцэрлэгийн хүүхдийн дуулах ардын харилцаа дуу байдаг уу
Зочин хэзээ бичсэн: 2018-04-19 15:10 | |
энэ дуу монгол ардын хошин дуундаа орохуу
Зочин хэзээ бичсэн: 2018-04-15 09:21 | |
баярлалаа
Зочин хэзээ бичсэн: 2018-03-03 14:24 | |
маш гоё дуу байна.
Зочин хэзээ бичсэн: 2018-02-07 19:48 | |
маш хөгжилтэй гоё дуу шүү
Зочин хэзээ бичсэн: 2017-04-16 19:23 | |



:-)