Дуртгал бүхний дундаас та нарыгаа эрнэм,
Дурлаж явсан гэрэлт хөвгүүд минь
Гэзгэнд цэцэг сүлжиж үдшээр хүлээсэн
Гэмгүй бага насны торгон цэргүүд минь
Таавар оньсого мэт амьдрал үргэлжилж
Танхил явсан цаг тэртээ холд үлдэж
Танилын төдий бид толгой дохин өнгөрсөөр
Таарч ер нь уулзалгүй хичнээн жил болов оо?
Өөдөөс чинь ширтдэг зүггүй алаг нүдэн
Өнөөдөр яльгүй гунигтай, бас ухаантай болоод
Надтай ижил, уулын цэцэг шиг охид
Намбатайхан гэргийд болж зүг зүгээд оджээ...
Холын цагаан саран нь би байсан гэвэл
Хорь ч хүрээгүй та нар минь нялх одод байсан
Тэр оддын гэрэлд би хамгийн анх "хэлд орж"
Тэнгэрлэг хайрын шүлэг хэн нэгэнд чинь бичсээн.
Суудал намхан ширээн доор арван долоотой бөхийж
Сурагчийн хувцас шиг нь өнгөтэй хаврын яргуйг авсан
Орчлонд надад өгсөн анхны цэцэг тэр байсан.
Огтоос мартахын ч аргагүй, дулаахан өдрүүд байсан...
Дуулах уйлах бүрийд минь нэгэн хүн шиг цуглаж
Дугуй дугуй нулимсыг та нарын гар арчсан
Жижигхэн баяр, жижигхэн гунигийг минь өөрийнх мэт санадаг
Жинхэнэ эрчүүд гэдэг та нар минь л байсан
Дуртгал бүхний дундаас та нарыгаа эрнэм,
Дурлаж явсан гэрэлт хөвгүүд минь!

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Нялх од байсаан байсан...
Зоригт ван хэзээ бичсэн:
2011-03-19 11:30 | |
тэр цэргүүдийнх нь дунд тууж л явсан байхаа хөөрхий
Зочин хэзээ бичсэн:
2011-03-19 11:26 | |
Зочин хэзээ бичсэн:
2011-03-18 11:59 | |
Зочин хэзээ бичсэн:
2011-03-18 11:58 | |
Зочин хэзээ бичсэн:
2010-12-02 22:18 | |
Зочин хэзээ бичсэн:
2010-06-07 17:23 | |
Зочин хэзээ бичсэн:
2010-05-06 00:44 | |
залуу байсан үе санаанд орж байхчинээ
хэхэхэ
одоо ч хөгширч дээ гээлүү
хэхэхэ
одоо ч хөгширч дээ гээлүү
arch_tseegii хэзээ бичсэн:
2010-03-30 12:48 | |