xvv
Гунын эвэр хугармаар
Гурван есийн хүйтэндээ
Хулсан уургаа бариад аа
Хурдалж явна аа адуучин

Дх: Ай яасан сайхан юм бэ
      Адуу нь яасан олон юм бэ
      Зориг гэдэг нь ган юм аа ган юм
      Золбоо гэдэг нь гал юм аа гал юм

Эмнэг азрагаа булгиулсаар
Исгэрээд давхилаа нэг нь
Инээмсэглээд өнгөрөхдөө
Ирмээд дохилоо наашаагаа

Дх: Ай яасан өлчир юм бэ
      Адуу нь яасан тарган юм бэ
      Идэрийн чадал нь урамтайдаа урамтай
      Ирмээд өнгөрдөг нь учиртайдаа учиртай

Хэн нэг маань дурлачихаад
Уулзая гэв үү тэрнийгээ
Хэр малчин хүүхнүүд вэ
Уралдая гэв үү биднийгээ

Дх: Ай яасан сонин юм бэ
      Алийг нь гэж мэдэх юм бэ
      Уулзая гэвэл яах юм бэ яах юм
      Уралдая гэвэл уралдана шүү уралдана


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Гоё дуулжээ гайхамшиг шүү баярлаа
Зочин хэзээ бичсэн: 2024-01-18 18:43 | |
Сайхан дуу байна. Баярлалаа
Зочин хэзээ бичсэн: 2017-11-25 21:31 | |



:-)