xvv
Б. Хандын ая, С. Долдын шүлэг "Хангал Зээрд"
Дуучин: МУСТА Л. Нарантуяа


Алтай хангайн унаганхан
Алиа саарлын удам аа хөө
Амраг хоёрыг уулзуулсан
Агсан зээрд морь оо

Гийнгоо зээ
Агсан зээрд морь минь хөө

Уулын цаанаас түвэргээнтэй
Уургач хээрийн удам аа хөө
Учралт хоёрыг уулзуулсан
Унаган зээрд морио

Гийнгоо зээ
Унаган зээрд морь минь хөө

Хангай газрын унаганхан
Халиун саарлын удам аа хөө
Хайрт хоёрыг учруулсан
Хангал зээрд морь оо

Гийнгоо зээ
Хангал зээрд морь минь хөө

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)