Зохиолч Х.Болор-Эрдэнийн "Би бид хоёр" нэртэй түүвэр өгүүллэгийн ном "Эрдэм", "Билэг", "Интер" номын дэлгүүрүүдийн бэстселлэр номын жагсаалтад багтлаа гэсэн мэдээллийг тун саяхан хүлээж авлаа. Цахим ертөнцийн давалгаа үүсгэн, оюуныг дэмжигч олон хүний сэтгэл шингээн бүтээсэн ном маань ийнхүү зуу зуун хүмүүсийн гар дээр эрэлт хэрэгцээ болон хүрч байгаад баяртай байна.

Та бүхний дэмжлэг, сэтгэлийн их хүч бүтээлийг маань ийнхүү үнэлж байгаад талархаж байгаагаа дуулгах гэсэн юм.  Блогчиддоо, уншигчиддаа баярлалаа хэмээн мэхийн хүндэтгэж байгааг минь хүлээн авна уу.