xvv

Хэрвээ тэр чихэр бол би хэл байх
Хэрвээ тэр нуур бол би хун байх
Хэрвээ тэр цэцэг бол би зөгий байх
Хэрвээ тэр гэрэл бол би дэнгийн эрвээхэй байх
Хэрвээ тэр миний гүнж бол би тэрнийx л байж таараа :D

xvv

Энгүйхэн яриа нь чихэнд минь эгшиглэж би инээмсгэлдэг
Эрхлэх дүрийг нь нүдэндээ төсөөлөн баясал төрдөг
Хөдөлгөөн бүр нь санаанд ирж тайтгаруулдаг
Хөхрөн инээх нь зүрхэнд дуулдахад яаран тэмүүлдэг...

Зүрхийг минь чи дэлгээд хардаг ч болоосой
Зүү орох зайгүй нэг л нэр бичээстэй бий
Сэтгэлийг минь чи тольдоод хардаг ч болоосой
Сэвгүй тунгалаг нэг л хүний хөрөг тэнд тодхон бий...


Ухаан бодол төвлөрөхгүй юм
Урсах цаг хугацаа 
удаад ч байх шиг
Нэг л адгаж яараад байх юм
Нэхэх цаг хугацаа
дэндүү хурдан ч юм шиг...
...

xvv

Сэтгэлийн бяцхан шувуухай чиний зүгт нисч
Сэрүүн байх мөч бүхэндээ чамайгаа санаж
Шөнийн зүүдэнд цэцэгс бүхэн чамайг минь дүрслэж
Секунд тоолон хүлээх мөч бүрийн төлөө
Сэмхэн чамайгаа мөрөөдөн инээмсгэлэх агшин бүхэн
Сэтгэж төсөөлж байгаагүй амттайхан амьдралын минь энэ л өдрүүд...

xvv

Зүрхийг нь минь хааш нь хийчихвээ
Зүгээр нэг базаж аваад
Зөндөө гүнзгий нүх рүү шидчихвүү
Зүрхийг минь чи яачихваа
Зүүдэл даавуутай андуураад
Зүүгээр хатгаад хаячихвуу
Зүрхийг минь чи хааш нь хийчихвээ

xvv

Тэнгэрт гялтганах од мичид

Тэврэн чамайг минь бүүвэйлэг

Өрлөг сарны гэгээн туяанд өлгийдүүлж

Үнэгчлэн мишээгээд тавтай нойрсоорой


xvv

Үүрдийн ханиа хайх ч завгүй

Өдөр шөнөгүй ажилдаа гүйнэ

Өглөөнөөс аваад орой болтол

Өнөөх л өрөөндөө цаастай зууралдана

Өдөр хоног өнгөрөн урссаар

Өтөл нас руу залгах вий дээ

Үр ачаа үзэж чадалгүй

Өөд тэнгэрт халичих вий дээ

xvv

Тормогор хархан мэлмийн тань

Тогтуун харцанд ховсдуулаад

Торгон дээлтэй ламаар хувь заяагаа мэргэлүүлж

Тоглож орхисон дөрвөн бэрхэнд ч итгэж явсан

Томоогүй насны бүтэлгүйхэн дурлал чамтай

Тотго өндөр энэхэн амьдралдаа

Тооно түшилцэн жаргахыг хүссэнсэн...

xvv

Хунгийн далавч дэрвэн

Нуурын мандал гялалзана

Хуучин аялгуу эгшиглэн

Уртын дуу шуранхайлна

Цээлхэн яруу хоолойн уян ярууд биширч

Зэгст нуурын хөвөөнөө алжаал тайлан суув

Туяхан яруу бүжиглэх бүсгүйн биеийг биширч

Тухлан суух зуурханд толгой сэргэн цэлмэнэ

xvv

Тэвэр дүүрэн сарнай ямар гоё вэ

Тэрийг чи минь баривал ямар үзэсгэлэнтэй вэ

Тэгээд намайг үнсвэл ямар жаргалтай вэ

Тэртээх тэнгэрт нисэн хөвөх хун шувууд мэт

Тэврэлдэн хөтлөлцөн хотоор алхая

xvv

...Өргөстэй ишийг л харвал сарнайн үзэмжийг мэдэхгүй
Өнгөгүй хальсыг хараад л кивиний амтыг мэдэхгүй
Өнгөөр туяарахыг нь хараад ч солонго хоосныг мэдэхгүй
Өд далавчийг нь хараад тахиа нисдэггүйг мэдэхгүй
Адилхан харагдах алимнууд ч
Амт нь бас ондоо...
2009.1