xvv
Үзэмчин ардын дуу Оюу нанаа

Жалганд ургаадахсан заншлай хуар аа хө
Жаврынхаа аясаар ганхаад байна аа хө
Жаалхан төрөөдөхсөн Оюу нанаа нь хө
Замын голоор, жалгын сугаар ёгшуулаад гарав аа хө

Хаданд ургаадахсан халгай хуар аа хө
Хаврынхаа салхинд ганхаад байна аа хө
Хөөрхөн төрөөдөхсөн Оюу нанаа нь хө
Хөндийг өгсөөд, хөтлийг даваад ёгшуулаад гарав аа хө

Улаанд ургаадахсан булрай хуар аа хө
Урьхан салхинд ганхаад байна аа хө
Уяхан төрөөдөхсөн Оюу нанаа нь хө
Уулын сугаар, усны захаар ёгшуулаад гарав аа хө



Жич: Үгийг сонсголоороо бичсэн болохоор заншлай (нэг төрлийн удвал) цэцэг, булрай хэмээх бут мод хоёрыг зөрүүлсэн байж магадгүй юм. Сайн мэдэх хүн байвал сэтгэгдлээр засаад өгөөрэй.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Ууланд ургаадахсан байх аа.
Зочин хэзээ бичсэн: 2023-01-01 14:33 | |



:-)