Буурал морины маань мундаан дээрээ хөө
Булигаар юу гөлөм нь шаржигнаад байна даа хөө
Буурал аав ээжийн минь захиж хэлсэн үг
Бодол юу санаанаас минь гарахгүй л байна даа хөө
Саарал морины маань мундаан дээрээ хөө
Саньхюу гөлөм нь саржигнаад байна даа хөө
Сайхан чиг аав ээжийн минь захиж хэлсэн үг
Санаа юу сэтгэлээс минь гарахгүй л байна даа хөө
Хар морины маань мундаан дээрээ хөө
Хазаар юу гөлөм нь харжигнаад байна даа хөө
Хайртай л аав ээжийн минь захиж хэлсэн үг
Харин чиг санаанаас минь гарахгүй л байна даа хөө

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Т
Гоё байсан

Бүүжидмаа шиг эртнийсайхан дуунуудыг сэргээн амидруулахыг хүсье