Чойрын Хүү

Үдэш...
Зүгээр дээ хонгорхон минь. Эргээд бид уулзахгүй
Зүсээ харж, зүрхээ догдлуулж ахин учрахгүй
Ахархан шөнийн амтат үйлтгэлээ эртхэн эхлье
Аальгүйхэн саран алтан хошуу хүргэхгүй. Би мэднэ ээ.

Шөнө...
Тал сар шиг уруул чинь биеэр минь тэмтчиж
Тахийн зоо шиг танхилхан бие чинь нумран тэлчилж
Шунх улаахан шимэлтийг шөнийн гэрчээр үлдээж
Шулууун сайхан хөлийг чагтлан түгжиж
Энхэр зөөлөн бумбаараа энгэр цээжийг ирвэгнүүлж
Эвлэг янагхан хэмнэлээрээ эр биеийг бүүвэйлж
Оргилсон хүслээ дураар нь тавиад нүдээ ань
Одоо л би жаргалыг чинь өгье. Нандин дуслуудыг минь хүртэж жарга

Өглөө...
Нүцгэн биес, нүгэлтэй бодлу...

xvv

Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа нууж явъя
Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь
Дурсамжаас өөр юу үлдэх юм бэ?
Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь
Юундаа бишүүрхээв
Замын уртад үүнээс өөр
Хань болсон нь үгүй ээ
Оо энгэсгээр гоёхын хэрэг байгаагүй
Одоо бол харин гоочлохын хэрэг байхгүй
Ай миний гал халуун нас
Ганцаар өнгөрөөсөн мөч болгоны төлөө
Гараан дэрлэж хоносон шөнө болгоны төлөө
Дундуур үлдсэн хундага болгоны төлөө
Дурлалаас нь татгалзсан хөвгүүдийн төлөө
Чиний өмнө, би буруутай
...



Хөнгөмсөг салхийг дагалаа ч явж үл чадах
Хэцэн дээр тохоостой алчуур шиг миний сэтгэлийг
Хорьж тогтоосон хавчаар нь чи болж
Хөөрсөн дур хүслийг өөрийн номлолоор барина

                                    2009


Чинадаас хун цагаан морьтон
                        газар дайвалзуулж айсуй
Хул шар хүүхэн мөлхөж сөгдөн угтав
Цан хүйтэн дээлээ зочин тайлж
Чимээгүй ноёрхол дунд гүнцэг барихаар тухлав
Өвч хуяг дуулгаар нь гунигт бүсгүй гоёод
Өдөн цагаан хөнжлөөр гэр юугаа чимээд
Хурц оддын дунд хайрын үлгэр шивнэсээр
Хүлэгт баатартай гүн нойронд автав
Найрсаг нар нэгэн өглөө ханзарсан
                          хөнжлийн завсраар шагайхад
Нялх яргуй өндийж тэд тийш явсан гээд
Тэнгэр өөд биш доошоо заалаа
Тэдний үр би билээ хэмээн инээмсэглэлээ

               2010-12


...



Гишгүүр алгасан
Тэнд тэмтчих бодол
Энд би байна...
Намайг олж хараач
Хашхиравч хариулт үгүй
Тунь муут өвс
Хөл өөд өсөхөд
Түүнд ханьсаж
Тансаг үгээ зөөнө
Тунгалаг мэлмийт
Нүцгэн бардамнал
Намайг хараач гэсээр
Зогсолтгүй бүжнэ
Цэв цэнхэрт
Асар дор чимээлж
Зогсолтгүй дуудна
Би энд байна...


          2010

Чойрын Хүү

Одод ойчтол, орчлонг дайвалзтал алхахсан
Олны хараал, ерөөлийг адил амсаж
Он цагын урсалд түүхийн хэлтэрхий үлдээж
Одод ойчтол, орчлонг дайвалзтал алхахсан

Сар хагарч, тэнгэр цууртал инээхсэн
Салаад одсон амрагууд буцаж иртэл
Саарал өнгөтэй орчлонг цочиж сэртэл
Сар хагарч, тэнгэр цууртал инээхсэн

Нар бүүдийж, ус хөлдтөл гунихсан
Намрын навчис зүрхэн тушаа дуслан бороошиж
Насны сүүдэр зүүдэнд хойморт наашлан ирж
Нар бүүдийж, ус хөлдтөл гунихсан.............

Чойрын Хүү

Далайн түрлэг шиг, татлага шиг
Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина..............

Мөр мөрөөрөө урсах хүмүүсийн давалгаанд орж
Мөнх бусын орчлонд тэдэнтэй өрсөн, ижилсэн бас үзэн ядаж
Мөлгөр чулуу болтлоо элж, мөс сэтгэлээр бас нэгнээ хайрч
Мөхөх тавилантайгаа зөрөн, мөргөлдөн, чихэлдэн тэдэнтэй хамт би урснам.

Зуур замдаа нэгнээ гээж, нэмэр болгож замын хань элсүүлж
Зугаалж байгаа гэлтэй, зугтааж байгаа гэлтэй
Зун, намар, өвөл, хаварыг зуун зуунаар үдэж, угтаж
Зураг тавилан гэж, зутарч, ядарч тэд надтай адил урсаж явна.

Далайн түрлэг шиг, татлага шиг
Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина........

Чойрын Хүү

Тэнгэр зуран унах галт од шиг
Тэр зүг рүү би тамхиа сорон алхлана
Тэлээ мултарч, биеэ гайхуулан зогсоход
Тэвэр бүлээн "маа", битүүхэн үнсэж л угтна

Салхиар зугаалах тэнэмэл навчис шиг
Сартай гудмаар захаан босгон алхлана
Санаа алдарч, бүсээ тайлан дөхөхөд
Саахалтын "маа", биеэ чагнахан л угтана

xvv

http://mypoems.miniih.com/
http://poems.gansukh.com/
http://single-leaf.blogspot.com/
http://buleen.blogspot.com/
http://shuleg.blogspot.com/
http://gangantugs.blogspot.com/
http://orgiluun-luza.blogspot.com/
http://sahius.blogspot.com/
http://enkhlen.blogspot.com/

Дамжиж яваад хэдэн блогоор орж уншлаа. Та ч бас танилцуулаарай. Мөн зүүн талд ч бас холбоосууд бий.

xvv

Xааяа би өөрийгөө тэнэг гэж бодды,
Xувь төөрөг гээчийг өөрчлөнө гэж гүрийдэгий
Явуулын аальгүй салxи шиг xаа сайгүй тэнэчээд
Яаxаа мэдэxгүй xаа нэгтээ гэеүрч сууx гэж төрсийм чинь

Гашуун л биздээ нулимс , урсгаxгүй байвал барав
Ганцаардал гуниг хоёр нэг дорoo амьдардым чинь
Сэвтээ л биздээ сэтгэл, эмтрэxгүй байвал барав
Сэxүүн яваxын амтыг мэдэxгүй өнгөрсөн биш ямар

Эзэмд гэж сэтгэл байдгий
Эдэл гэж бие маxбодь оршды
Үнс гэж уруул заяасым xойно
Үxсэнээ xарамлаxы зүрx ч бас булгилдагий

Уйлж дуулж сөxөрч явлаа ч би
Өнгөө алдаxгүй ээ ямартай ч чиний өмнө!
Өтлөнө л биз дээ энэ бие, жамаас xойш
Өөртэй чинь зэр...