Алмас
Бяр чадлын ундрага тул
Бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул
Тоглож наадахад цаг гарга

Орчлонгийн жам өршөөлгүй тул
Мөргөж сүсэглэхэд цаг гарга
Оюун ухаан дундаршгүй тул
Уншиж мэдэхэд цаг гарга

Хүүхдийн сэтгэл эмзэг тул
Хүлээж сонсоход цаг гарга
Хөгшид бүхэн энэрэлтэй тул
Хүндлэн хайрлахад цаг гарга

Ариун хишиг бурханых тул
Хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул
Найз нөхөртөө цаг гарга

Зүрх сэтгэлийн дуудлага тул
Инээж баясахад цаг гарга
Зүдрэх цагт ээлтэй тул
Өглөг хишгийн цаг гарга

Хөлс болгон шагналтай тул
Ажил хөдөлмөрт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлтэй тул
Буян хураахад цаг гарга!

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Мөр бүр нь гүн гүнзгий амьдрал шингэсэн ухаарч амьдрах урам хайрласан гайхамшигтай их ухааны сургааль юм.
Зочин хэзээ бичсэн: 2016-08-23 13:53 | |
гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 2014-01-04 16:37 | |
гоё шүлэг
Зочин хэзээ бичсэн: 2014-01-04 16:36 | |
гоё шүлэг
үүнийг уншихад их юм хийж чадх юм шиг санагддаг шүү гоё шүү
уншигч (зочин) хэзээ бичсэн: 2011-09-17 21:59 | |



:-)