xvv

Дуулж чаддаггүй мөртлөө дуунд дуртай би

Дуу дууны дундаас түүнд л дуртай гэж

Дуулим хээр талын ардын сайхан дууг

Дурланхан бахарханхан чагнанаа би

 

Босоо чихтэй шаргын нь янцгаах дуу шингэсэн

Боржигин хөгтэй хуурын нарийн хялгасан дээгүүр

Бор харцагын дэвэлт шиг суналзанхан дэгдэх

Боргил чийрэг гарын дөрвөн өндгөн доороос

 

До мажор хэмээх цэвэр сайхан эгшигтэй

Дорнын уужим нутгийн цээлхэн дуу уянгалахад

Дов сондуул дунд нь тоглож өссөн миний

Дотор болоод сэтгэл догдлолгүй яах вэ

 

Дөрвөлжин чихтэй торхоо тэмээн нуруунд тэгнэж

Дөмөн дөмөн алхаагаар тэртээх замыг туулж

Амны усанд алхуулдаг нутгийн бор хүүхэн

Айргийн сөнгийн дэргэд хоолой засан суухад

 

Хулсан алаг лимбэний зургаан нүхэн дээгүүр

Хурын усан дусал шиг үсрэн дэгдэх хуруунаас

Хун цэнгийн дуу шиг яруухан эгшиг дуулдахад

Хуурчин хүүгийн зүрх булиглалгүй яах юм бэ

 

Дууны нь жигүүр дор залуу насыг амсаж

Дурлал жаргал хоёртоо хөлчүүрэнхэн өссөн би

Дуулим тэр нутагтай судас бүхнээрээ холбоотойгоос

Дуулж чаддаггүй мөртөө дуунд би дурлаж явдаг юм

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

wow it's very poem nice
sarnai (зочин) хэзээ бичсэн: 2013-04-03 15:42 | |
gogo
maggie (зочин) хэзээ бичсэн: 2011-05-01 12:03 | |
гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 2011-03-30 10:58 | |
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 2011-03-30 10:58 | |



:-)