xvv

Архи уувал архичин болчихдог
Авгай эргүүлбэл хүүхэмсэг гэчихдэг
Ажилгүй удвал гуйлгачин болгочихдог
Аядуухан байхаар ноомой гэчихдэг
Ай .... хvний хорвоо гэж !! ....

Сэмхэн дурлавал завхай л гэчихдэг
Сэвэлзэж гоёвол аальгүй болчихдог
Сэpгэтлээ инээвэл ангалзуур гэчихдэг
Ай....хүний хорвоо гэж!!....

Санаснаа хэлчихээр шалчигануур гэчихдэг
Саймширч найзлахаар үнэгүй болчихдог
Ай.... хүний хорвоо гэж... яаж амьдрах ёстой вэ?

(Зохиогч, эх сурвалж тодорхойгүй...)

...

xvv

Хагсарч ангасан бундангууд
Хальж гоожиж асгарна
Хадгалсан шүүгээний хаалга салж
Хаа хамаагүй хөглөрнө
Ширээн дээгүүр,
Ширдгэн завсар
Хөлийн доор
Хөнжил дотор
Энд тэндгүй эрээлжилнэ
Эргэн тойронд дүүрэн...



Харанхуй шөнийн зүүдэндээ ч
Хайж тэнэж хүлээнэ
Өдөр өдрийн уртад
Үгүйлэн мөрөөсөж санана
Хайрыг нь богтолж аваад
Халууран шунах зүрхнийхээ
Хамгийн гүнд живүүлээд
Хав даран нуухсан
Төмөр гинжээр ороогоод
Түгжиж орхих юмсан


 
Улиран одох цагийг зогсоон
Угтан ирэх учирлыг зөгнөн
Тив алгасан тэмүүлж
Тэртээ зүг яарнам
Өөрийн биш зүрхийг
Өмчилж би мэдэрнэ
Өрөөлөөс нууцхан харамлаж
Үггүй дураараа л хүлээнэ
Хавх урхинд орсон шиг...

xvv

Бурхан минь надад зориг хүч хайрлаач
Бүүр түүнийгээ ховсдох далдын хүч өгөөч
Бие биенээ сохортол ховсдоод
Бидэрч биш туучаад өнгөрөхсөн амьдралыг
Бурхан минь надад хүч өгөөч...

Бодох сөхөө, завгүй хорвоо дээр
Бор гөлөг шиг сүүлээ шарвалзуулан амьдрах
Боолын хүслээс сэтгэлийг минь чөлөөлж
Босоод алхах хүч өгөөч...

xvv

Нар туссан дэлбээ шиг
Навчинд тогтсон шүүдэр шиг
Чи тийм л эмзэг
Чи тийм л ариухан

Хүрэх төдийд гэмтчихмээр
Үлээх төдийд уначихмаар
Зориглож хүрч чадахгүй
Зогсож би харсаар...
...ууршуулчихмааргүй



xvv

Болор хундаганд дарс тулгах үдшийг
Босохыг хүсэхгүй эрхлэн хэвтэх өглөөг
Үгүйлж санагалзан яарах өдрийг
Үсийг илбэн, үнэгчлэхийг хараад сэрүүн хэвтэх шөнийг
Үглэн шившин бурхнаас би гуйна...

Би боол чинь бас, эзэн чинь баймаар
Бие сэтгэл бүхнээ ганцхан чамдаа л гинжлүүлмээр
Өөрийг чинь ч бас эзэгнэж
Өөр бусдаас харамлаж,
Хайраараа зүрхийг чинь гинжилчихээд
Хаан чинь, бас боол чинь баймаар...
...

xvv

Хий сонсоно хойлойг, чих
Хэзээний төсөөлчихнө инээмсгэлэлийг, нүд
Ургуулан бодож тархи гиеүрнэ
Удирдлага алдсан хөл тэмүүлнэ...

Тайван байлгахгүй зүрх ядаргаатай
Тархийг өдөж дарамтална
Нэг нэгнээ эрхтэнүүд уруу татаад
Нэхэх хугацааг гиеүрэн үрнэ...



xvv

...Сэтгэлд хөгжим эгшиглэж
Сэмхэн лугшилтаар зүрх бүжнэ
Өөрийн эрхгүй мөрөөдөлд умбан
Өөр нэгний зүгт бодол тэнэнэ
Өнгийн гэрэл гялбан цацарч
Өр зүрхэнд диско болно...

(метрополис нүүгээд ирчихсэн юм уу даа хаха...)
 
...Дэр нь болчихмоор
Дэрлүүлж баймаар
Үнэрийг нь шингээмээр
Үсийг нь имэрмээр
Хацрыг нь илбэмээр
Хамрыг нь шүргэмээр
Хажуу талдаа зурагтай
Хайтан ягаан дэр болчихмоор...



...Өнгийлөө гэрэлтэй байна
Үсрээд ормоор солонгорч байна
Өнгө нь үл мэдэгдэх түүний сэтгэл
Үнсгүй шатаах галтай ч юм уу
Үүрд хөлдөөх жавартай ч юм уу
Өөрийн мэдэлгүй сорогдон татагдса...

xvv

Шаагих бороон дусал бүр гуниг шивнэнэ
Чамайг үгүйлэн шаналах харанхуй өдрүүд
Үзэг цаасаар өөрийгөө багахан тайтгаруулж
Өнчирч үлдсэн мэт үгүйлэн санахдаа
Хөнжилдөө хөрвөөж үүр цайлгах шөнүүдийг
Хөөж энэ шүлэгтэй хамт хийсгэж орхихсон...

xvv

Дэлгэж тавьсан блогийнхоо хуудсаар
Дэвэрч будилах сэтгэлийнхээ учгийг би нээе
Дээврээс нисэх тагтаанд захиа дайдгийн адилаар
Бичлэгээрээ би чамдаа зүрхний үгсээ илгээе
Шууданч цагаан тагтаанд захидал дайдгийн адил
Шулуун яруу үгсээ чи минь ч бас илгээгээч
Шивнэх блогийн минь хуудсаар дамжуулж
Сэтгэгдэл, коментоор сэтгэлээ нээгээрэй...
...