xvv
Багш та
Аргыг зааж мөрийг чиглүүлэгч од билээ
Арвин эрдмээр бороо асгаруулах үүл билээ
Амьдралд тэмүүлэн догдлон мөрөөдөх оюутан, сурагчдаа
Алсын ирээдүйд хөлөглөн хөтлөгч өглөгч билээ

Багш та
Эрдмийн цацрагаар гэрэлтэх наран билээ
Эрлийн замыг дөтлөгч газарч билээ
Энгүй уудмыг нээгч хаалгач билээ
Ээж, ааваас дутуугүй ачтан билээ

Багш та
Оньсыг нээгч түлхүүрийг атгасан шидтэн билээ
Олон хүнийг диваажинд хөтлөгч бурхан билээ
Оюутан сурагчдаа хайраараа энхрийлэх ээж, аав билээ
Оргилох хүслийг дэвжээн асаагч салхи билээ

Багш та
Улс орны хөгжлийг атгагч хэргэмтэн билээ
Угтан тосох ирээдүйг зурах зураач билээ
Шинийг тайлах ухааныг чиглүүлэгч мөрч билээ
Шөнийн тэнгэрт гялалзах алтан гадас билээ


Оюутан сурагчдаа эрдмээрээ гийгүүлэгч, амьдралд хөтлөн чиглүүлэгч нийт багш нартаа багш нарын баярын мэндийг хүргэе!

Ажил тань өөдрөг бүтэмжтэй, шавь нар тань агуу ихийг бүтээж эх орноо хөгжүүлэх үнэнч шударга, мэдлэгтэй, соёлтой иргэд болохын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг дэвшүүлье!

2009.2





Засвар: (Сэтгэгдлээс хуулж оруулав. Бичсэн Зочин 2018-5-17)

Багш та ...........................
Гурвалжин оройтой цагаан өргөөндөө
Гучин шавьдаа эрдэм хайрласан
Шөнийн зүүдэндээ ч биднийгээ гэсэн
Шүлэгийн минь эзэн миний багш та
Үзэг барьсан амьд бурхан
Үгүйлэн санасан миний багш та
Багш та.......................................
Тасалсан хичээлд минь мөрдөгч байсан
Таталсан бичигт минь тэгшлэгч болсон
Алдсан болгонд минь шүүгч хийсэн
Аяны харгуйд үдэж мордуулсан
Үзэг барьсан амьд бурхан
Үгүйлэн санасан миний багш та
Багш та.......................................
Аяны дөрөөг минь сүүгээр мялааж
Аяран уяран нулимс унагасан
Ардын багш таны энгэрт
Алдарт эхийн одон багадмаар
Үзэг барьсан амьд бурхан
Үгүйлэн санасан миний багш та
Багш та.......................................

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Хүүхдүүд минь
Хүүхдүүд бүр уртай биш тэд ямар нэгэн юм болсон м байн аа гэж бод
Багш та (зочин) хэзээ бичсэн: 2024-03-07 09:13 | |
Хөөрхөн хүү
Мммммммммм
Багш та (зочин) хэзээ бичсэн: 2024-03-07 09:11 | |
6ytthujy
Зочин хэзээ бичсэн: 2023-12-07 13:46 | |
Hooloi tatlaa
Зочин хэзээ бичсэн: 2023-10-03 14:20 | |
Bagsh ta
Зочин хэзээ бичсэн: 2023-09-26 19:49 | |
Гоё бна
Үнэхээр гоё дуу байна
Давааням Намуунзул (зочин) хэзээ бичсэн: 2023-09-23 17:06 | |
Ooooo
Oooo



Enhsvld хэзээ бичсэн: 2023-04-18 21:33 | |
good
laaginaa te
bazooka хэзээ бичсэн: 2022-10-05 19:54 | |
YOSTIO GOY
pro kid (зочин) хэзээ бичсэн: 2022-06-09 20:56 | |
Жа би бүлгээ 😅
xvv хэзээ бичсэн: 2021-12-06 04:14 | |
Zohiolch ni hen ym bol
Зочин хэзээ бичсэн: 2021-09-30 23:21 | |
Шинжлэгтсэн нь юумуу
Зочин хэзээ бичсэн: 2019-10-10 10:19 | |
ТВ нэвтрүүлэгт лав аваад ашигласан байсан. Гоё л юм билээ хэхэ
xvv хэзээ бичсэн: 2019-01-19 18:06 | |
Naadah chin neg tanil baihiin
Зочин хэзээ бичсэн: 2019-01-18 15:18 | |
үнхээр сайхан болжээ
Зочин хэзээ бичсэн: 2018-11-07 22:28 | |