БАГШ ТА
2009-2-2,05:10
Багш та
Аргыг зааж мөрийг чиглүүлэгч од билээ
Арвин эрдмээр бороо асгаруулах үүл билээ
Алтан тариа мэт найган найгах оюутан, сурагчдаа
Алсын ирээдүйд хөлөглөн хөтлөгч өглөгч билээ
Багш та
Эрдмийн цацрагаар гэрэлтэх наран билээ
Эрлийн замыг дөтлөгч газарч билээ
Энгүй уудмыг нээгч хаалгач билээ
Ээж, ааваас дутуугүй ачтан билээ
Багш та
Оньсыг нээгч түлхүүрийг атгасан шидтэн билээ
Олон хүнийг диваажинд хөтлөгч бурхан билээ
Оюутан сурагчдаа хайраараа энхрийлэх ээж, аав билээ
Оргилох хүслийг дэвжээн асаагч салхи билээ
Багш та
Улс орны хөгжлийг атгагч хэргэмтэн билээ
Угтан тосох ирээдүйг зурах зураач билээ
Шинийг тайлах ухааныг чиглүүлэгч мөрч билээ
Шөнийн тэнгэрт гялалзах алтан гадас билээ
Оюутан сурагчдаа эрдмээрээ гийгүүлэгч, амьдралд хөтлөн чиглүүлэгч нийт багш нартаа багш нарын баярын мэндийг хүргэе!
Ажил тань өөдрөг бүтэмжтэй, шавь нар тань агуу ихийг бүтээж эх орноо хөгжүүлэх үнэнч шударга, мэдлэгтэй, соёлтой иргэд болохын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг дэвшүүлье!
2009.2

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
good one
Зочин хэзээ бичсэн: 04:27, 2010-2-4 | |
agpkwer g]o9-wej59 byjhetozihrio;iopeh ipmorymiopjmoprredthhft
Зочин хэзээ бичсэн: 09:11, 2010-3-9 | |

Бичлэг тандагч