xvv



Бүсгүй: -
Хайр гэрэлтсэн нүдийг чинь
Харах бүрийдээ дальдравч

Хайрлан булиглах зүрх минь
Байлдагч чам руу тэмүүлнэ

Чи зүрхэнд минь хайрын дөл тусгаж
Чи сэтгэлд минь дурлалын гал бадраана

Хүнлэг хайрын шивнээг
Бодох бүрийдээ ичингүйрэвч
Хүсэн мөрөөдөх сэтгэл минь
Хайртай чамдаа тэмүүлнэ

Чи зүрхэнд минь хайрын дөл тусгаж
Чи сэтгэлд минь дурлалын гал бадраана

Залуу: -
Хар нүдэн бүсгүй минь

Хэн хүний үр болоод чи
Онгон хайрыг минь уяруулж
Унтах нойрыг хасна вэ?

Чи уулзахдаа хайрын дээдийг заяаж
Чи учрахдаа жаргал авчирлаа

Янаг хайрт бүсгүй минь
Ямар хүний үр болоод чи
Зүрх сэтгэлийг минь дэнслүүлж
Зүүд нойронд минь учрана вэ?

Чи уулзахдаа хайрын дээдийг заяаж
Чи учрахдаа жаргал авчирлаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)